С.Бямбацогт: Эрх мэдлийг тэнцвэржүүлж, олон жил шүүмжлэл дагуулсан асуудлуудыг цэгцэлнэ | News.MN

С.Бямбацогт: Эрх мэдлийг тэнцвэржүүлж, олон жил шүүмжлэл дагуулсан асуудлуудыг цэгцэлнэ

БЯМБАЦОГТ

С.Бямбацогт: Эрх мэдлийг тэнцвэржүүлж, олон жил шүүмжлэл дагуулсан асуудлуудыг цэгцэлнэ

С.Бямбацогт: Эрх мэдлийг тэнцвэржүүлж, олон жил шүүмжлэл дагуулсан асуудлуудыг цэгцэлнэ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга С.Бямбацогт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол гол өөрчлөлтийг дурдсаныг ишлэн хүргэж байна.

Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг ярьж эхэлснээс хойш сүүлийн 20-иод жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн үе үеийн УИХ-ын гишүүд “оролдлого”, ард түмний хүсэл зориг, нийгмийн захиа даалгавар дээр тулгуурлан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан.  Олон жил шүүмжилж байгаа “ДАВХАР ДЭЭЛ”-ийг бүрмөсөн тайлна. Зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байна, бусад сайдууд “ДАВХАР ДЭЭЛ”-гүй байна гэж заасан.

Засгийн газар фракц бүлэглэлийн барьцаанд орсон “ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДУУД”-аар биш МЭРГЭЖЛИЙН сайдуудаар танхимаа бүрдүүлнэ.

УИХ-д хэтэрхий их эрх мэдэл төвлөрөөд байна. Зарим эрх мэдлийг нь Гүйцэтгэх засаглал руу шилжүүлье, УИХ нь төрийн бодлого тодорхойлдог, баталдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг болъё харин Засгийн газар нь хуулийн биелэлтийг хангадаг, зохион байгуулдаг байх. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасан эрх мэдлээ эдэлдэг байх өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна.

АН-ын гишүүдийн өргөн барьсан төслийн 90 орчим хувь нь Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төсөлтэй утга агуулга ижил байгаа юм. Гэсэн ч АН-ын гишүүд 108 ГИШҮҮНИЙГ 99 БОЛГОЛОО, холимог тогтолцоо ярихгүй байна гэсэн шалтаг ярьж чуулганы хуралд суухгүй байна.

Өнөөдөр сумын төв гэгдэж буй Дархан, Эрдэнэт болон Ховд зэрэг 21 аймгийн төв хот шиг ХОТ болж , улс орон улс шиг хөгжих эрх зүйн боломжийг эцэг хуулиар бүрдүүлнэ.

 

  • БАЙГАЛИЙН БАЯЛАГ эрх мэдэлтэй, илүү мэдээлэлтэй цөөнхид биш иргэд олон нийтэд ТЭГШ ШУДАРГА хуваарилагдах үндсэн нөхцөл бүрдэнэ.
  • Төсвийн зардал дураараа нэмж, төрийн мөнгийг ГАРЫН САЛААГААР УРСГАДАГ УИХ-ын үрэлгэн эрх мэдлийг хязгаарлана.
  • Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг ӨӨРӨӨ ТОМИЛДОГ, ЧӨЛӨӨЛДӨГ , ОГЦРУУЛДАГ болно.
  • Улс төрийн намуудын САНХҮҮЖИЛТ ШИЛЭН БОЛЖ, намуудаас эхтэй АВЛИГЫН ТОРЫГ таслана.
  • Эрх мэдэлтний ХАЛААСНЫ ШҮҮХ БИШ жинхэнэ хараат бус шүүхийн тогтолцоо бий болно.
  • Урт хугацааны ХӨГЖЛИЙН БОДЛОГОО хуульчлан мөрдөж, ямар ч Засгийн газар гарсан түүнд нийцүүлж Үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв хэрэгжүүлдэг болно.
  • 2000 оны нэмэлт өөрчлөлтийг 4 цагийн дотор, 1999 оны нэмэлт өөрчлөлтийг 2 өдөр хэлэлцэж байсан.

Эгүүлэн татах боломжгүйгээс УИХ-ын гишүүн нэг сонгогдоод л алга болдог, хариуцлага тооцох боломжгүй гэсэн шүүмжлэл асуудал бий. Энэ асуудлыг шийдэж УИХ-ын гишүүн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа буцсан бол хариуцлага тооцож ЭГҮҮЛЭН татдаг болох заалтыг шинээр оруулж өгч байна.

Хууль батлах БОСГО ӨНДӨРСӨЖ, хуралдаа суусан олонх биш нийт олонхийн саналаар ХУУЛЬ эцэслэн батлагддаг болно. Хуулийг чанаргүй баталж байна, гишүүдийн лобби орж байна гэсэн хардлага маш их байна. Байнгын хорооны хуралдаанд 5 гишүүн, чуулганы хуралдаанд 20 гаруй гишүүн сууж байгаад л хууль баталдаг гээд. Тэгвэл энэхүү нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн олохийн саналаар хууль баталдаг байх өөрчлөлт дэмжигдээд явж байна.

УИХ-ын гишүүд төсвийг хэлэлцэн батлах үеэр ЗАРЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ байх ёстой гэсэн заалтыг нэмж өгч байна.

Сайдууд УИХ-ын гишүүдээс дальдчиж айж ажлаа хийдэг. Одоо орох өөрчлөлтөөр Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг ажлаа хийдэг болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жонхуугийн балайр авгай 2019-09-04 185.220.101.58

жонхуугийн балайр авгайгын нэвтрүүлэгт ороод жонхуугаар байцаагдаад байдаг малуудыг ойлгодоггүй юм. энэ авгайгын нэвтрүүлэгт орох огт хэрэггүй шүү дээ

Avatar

Зочин 2019-09-04 109.70.100.20

byambatsogtyn ajilgaagui tarhitai pialdaguud comment oruulaad ehelchihij, namar bolj bgam bn …

Avatar

Зочин 2019-09-04 182.160.1.105

Батзандангийн тэр сүржигнэж байгаа нь үнэхээр мэдрэл нөхөр юм.

Avatar

йыб 2019-09-04 66.181.161.24

нүднээс далд ордоо. салхитиын мөнгөний

Avatar

Зочин 2019-09-04 159.65.98.131

Сумын Засаг даргыг намаас нэр дэвшүүлж сонгууль явуулахаар бөөн талцал хуваагдал, хагарал тэмцэл. Шууд иргэдээс сонгоё гэхээр аль олон ах дүүтэй нь, эсвэл ашигт малтмалтай суманд бол баян компаний захиалгын Засаг дарга л мөнгөөр сонгогдоно. Яалтай ч юм билээ. Сайн нухацтай бодоорой таанууд

Avatar

Зочин 2019-09-04 169.57.90.236

СОНГОДОГ ПАРЛАМЕНТЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС БОЛОХ НЬ ЗӨВ ӨӨ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ ОРНУУДАД ХҮНИЙ ЭРХ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХОГ ДЭЭР ҮСЭРДЭГ. МАНАЙХ ШИГ ОРОНД ЯАВЧ ТААРАХГҮЙ

Avatar

Зочин 2019-09-04 5.181.235.186

Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг хийхийн тулд Үндсэн хуулиа өөрчил, өөрчилсөн заалтаа ягштал мөрдөгтүн, сахигтун

Avatar

Зочин 2019-09-04 45.9.251.53

Шударга ёсны хямрал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л засагдана

Avatar

Зочин 2019-09-04 217.115.112.225

Одоо л Үндсэн хуулиа батлаж чадахгүй бол бид дахиад 30 жил энэ хэвээрээ л байх болно. Бүр дордож ч магадгүй. ҮХдэг хууль биш Үндсэн хууль шиг хууль баймаар байна шүү

Avatar

Зочин 2019-09-04 103.228.153.229

Нийт гишүүдийн олонхийн саналаар хууль эцэслэн батлагддаг болох нь маш зүйтэй шүү. Наадахаа хийхгүй бол 39 хүн ирц бүрдүүлээд, 20 гишүүн хууль батлаад сууж байна. Энэ нь захиалгын хууль гарах, төрөөс хулгай хийх нөхцлийг бүрдүүлээд байна. Үүнийг засахын төлөө зүтгэж байгаа С.Бямбацогтод амжилт

Avatar

Зочин 2019-09-04 64.120.114.169

Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх нь зөв өө. Тэгэхгүй бол УИХ сайд нарыг томилдог, огцруулдаг чөлөөлдөг байж таарахгүй. Түүгээрээ барьцаалж Засгийн ажлыг дандаа унагаана. Ерөнхий сайд өөрөө сайдаа томилдог, чөлөөлдөг, огцруулдаг байх нь туйлын зөв

Avatar

Зочин 2019-09-04 157.230.117.128

С.Бямбацогт цөөнхийн бүлгийн дарга байхдаа МАН-ыг хүчтэй сөрөг хүчин байлгаж чадсан. Түүний хүчинд нам нь ялсан. Даанч МАНгарууд ялалтандаа бялуурсан даа. Одоо Үндсэн хуулиа яаж ийгээд зас, сайжруул. Ард түмэн хүлээж байна шүү

Avatar

Зочин 2019-09-04 62.210.99.163

Төрийн дээр нам, намын дээр мафи зайдагнасан гэдэг бол үнэн шүү. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л арилгаж чадна. Өөр ямар ч хууль гаргаад нэмэр байхгүй

Avatar

Зочин 2019-09-04 185.245.84.206

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намын санхүүжилтийн эх үүвэрийг ил болгох нь туйлын зөв. Ингэж чадвал улс оронд маш хэрэгтэй. Нам баахан бизнес нэртэй паразитуудаар дүүрсэн, тэдэндээ үйлчилдэг, захиалгаар нь хөдөлдөг болчихоод байна

Avatar

Зөвийгдэмуигч 2019-09-04 103.87.255.74

Маш зөв. Энэ өөрчлөлт хийгдэхгүй бол өөдлөхгүй шүү улс орон. Дахиад л хорь гучин жил байрандаа үлдэнэ.

Avatar

Зочин 2019-09-04 142.93.156.228

УИХ төсөв, томилгоо хоёроос өөр юм хийхгүй , сүүлдээ бүр Үндсэн хуулиа ч батлаж чадахаа болих нь. Наадуулаа сайн шах С.Бямбацогтоо

Avatar

Зочин 2019-09-04 169.57.213.160

Давхар дээлийг Үндэн хуулиар л тайлахгүй бол цаадуул чинь мөнхөд давхарлаж өмссөөр л байх болно

Avatar

Зочин 2019-09-04 159.65.226.178

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж өнөөдрийн энэ гацаа түгжээнээс гарна шүү. МАН ингэж чадахгүй бол цаана нь УИХ тарах эрсдэл үүсэж байна.

Avatar

Энэ балин хамарт цааашаа л байна 2019-09-04 103.212.119.102

Зайлаач

Avatar

Хамаргүй тэмбүүтэд 2019-09-04 103.87.255.74

Хамаргүй тэмбүүт өөрөө зайлаач

Avatar

Зочин 2019-09-04 103.9.90.53

Дажгүй зөв ярьдаг залуу даа

Avatar

Зочин 2019-09-04 182.160.2.96

Ерөнхийлөгчийг УИХ -аас сонгодог байх ёстой. Парламентийн засаглалтай мөртлөө ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог Монголчууд мөн ч мангар ард түмэн юмаа гэж гадаадын нэг нөхөр хэлсэн гэсэн шүү.

Avatar

mongol 2019-09-04 59.153.87.250

gadaadiin hunii ug mongolchuudad yamar hamaatai yum be?

Avatar

Зочин 2019-09-04 192.82.64.83

odoo l zuv yum yarij bna da bymbatsogt

Avatar

Зочин 2019-09-04 103.87.255.74

Энэ ярилцлага үзэж байж л үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ойлголттой болсон шүү. Цензургүй ярилцлагад цензургүй ярьсанд баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж