АНУ Ираны сансрын агентлагуудад хориг арга хэмжээ авав

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

АНУ Ираны сансрын агентлагуудад хориг арга хэмжээ авав

АНУ Ираны сансрын агентлагуудад хориг арга хэмжээ авав

АНУ Ираны сансар судлалын агентлагуудад хориг арга хэмжээ авсан талаар тус улсын Сангийн яамны цахим хуудаст мэдээлжээ. Хоригт Ираны Сансрын агентлаг, Сансрын судалгааны төв, Сансар судлалын судалгааны инстутит багтсан бөгөөд тэдгээр байгууллагуудыг Тегераны баллистик пуужингийн хөтөлбөрийг сайжруулахад оролцсон хэмээн үзэж буй аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “АНУ Ираныг сансрын хөтөлбөрөөр халхавч хийн баллистик пуужингийн хөтөлбөрүүдээ хөгжүүлэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сарын 30-ны өдөр АНУ Гибралтарын эрх баригчдын саатуулаад сулласан Ираны “Adrian Darya 1” нефть тээвэрлэгч, тус хөлөг онгоцны ахмад, Энэтхэгийн иргэн Ахилеш Кумарыг хориг арга хэмжээнийхээ жагсаалтад оруулсан билээ.

Хориг арга хэмжээг терроризм болон террорист үйл ажиллагааг дэмжигчидтэй тэмцэхэд чиглэсэн захирамжийн хүрээнд авчээ.

АНУ-ын Сангийн яамнаас мэдэгдсэнээр, “Adrian Darya 1” нефть тээвэрлэгч нь 2.1 тэрбум торх газрын тос тээвэрлэсэн бөгөөд Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын "Аль-Кудс" тусгай хүчинд ашгаасаа өгсөн аж.

Эх сурвалж: FRANCE PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж