Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор оролцоно

Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор оролцоно

Монгол Улсын Засгийн газар, МЭХ хамтран "ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтыг энэ сарын 17-18нд Төрийн ордонд зохион байгуулахаар ажиллаж байна. Тус чуулганд ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, АНУ, Казакстан, Швед, БНСУ, Энэтхэг, Буриад, Халимаг, Тува, Якут, Япон зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид оролцох юм.

Мөн Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн Зүүн Өмнөд Азийн бүсийг хариуцсан суурин төлөөлөгч Др.Гвендолин Пэн энэхүү чуулга-уулзалтад хүндэт зочноор оролцоно.

Тэрбээр 15 жилийн турш Филиппиний эмзэг байдлыг бууруулахын төлөө хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж, нөөц хүч дайчлах замаар ажиллаж ирсэн туршлагатай нэгэн юм.

Ерөнхийн нарийн бичгийн даргаар сонгогдохоосоо өмнө тасралтгүй 15 жил Филиппиний Улаан загалмайн нийгэмлэгт ажилласан тэрээр эхлээд сайн дурын ажилтнаар, дараа нь Залуучууд, нийгмийн үйлчилгээ болон хандив цуглуулах газар ажиллаж, мөн Сан хуримтлуулах газрын захирал, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Орлогч нарийн бичгийн дарга болж дэвшсэн.

Гвэн нь Улаан загалмайн үйлчилгээний сүлжээг өргөтгөхийн төлөө, хүмүүнлэгийн тусламжийг олон нийтэд хүргэх удирдлагын системийг сайжруулахын төлөө ажиллаж байна.

Олон нийтэд суурилсан хөтөлбөрийнхөө хүрээнд улаан загалмайн байгууллагын эрүүл аж төрөх, аюулгүй хот суурингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй Мянганы хөгжлийн зорилтыг манлайлан удирдаж байгаа болно.

Тэрчлэн, ФУЗН-ийн 5 жилийн стратегийн төлөвлөгөөнд эх, нялхсын эрүүл мэнд, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах асуудал тусгагдсан байгаа.

Гвен нь ФУЗН-т томилогдож байсан хамгийн залуу ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгийн хөдөлгөөний залуу удирдагчдын нэг юм.

Түүнийг улаан загалмайн нийгэмлэгт хандив цуглуулах үйл ажлыг чадамгай удирддаг хэмээдэг. Тус байгууллагын төлөө өөрийн цаг, авъяасаа зориулсан, цаг үеийн шаардлагыг нарийн мэдэрдэг, бүтээлчээр хариулж чаддаг удирдагч юм.

2013 оны 4-р сард, Хүмүүнлэгийн докторын цол хүртсэн (Honoris Causa).

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж