Байлдагч амиа алдсан хэргийг шүүх хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Байлдагч амиа алдсан хэргийг шүүх хурал маргааш болно

Байлдагч амиа алдсан хэргийг шүүх хурал маргааш болно

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг.

Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн сарын 28-ны өдөр товлогдсон ч холбогдогч нарын хүсэлтээр хойшилсон бөгөөд хурал маргааш буюу энэ сарын 5-нд болохоор тов гарсан юм. Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байна. Тодруулбал, тус ангид мото буудлагын бателионы танкын ротын захирагч Э, мөн мото буудлагын бателионы танкын ротын нэгдүгээр салааны механик жолооч Б, 336-р ангийн салаан захирагч Б нарыг холбогдуулан шүүх юм. Тэд 24-31 насны залуус аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж