Цагдаагийн ерөнхий газар иргэдэд талархал илэрхийллээ. Тус талархалд “ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны есдүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үеийн хэв журмын хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа. Хэв журмын хамгаалалтад ажилласан нийт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон хамтран ажилласан байгууллага, хөдөлгөөнд соёлтой оролцсон иргэд, мэдээллийг шуурхай дамжуулсан сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье” гэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ