Дэлхийн нефтийн үнэ буурсаар байна. Биржийн арилжаа үүнийг харууллаа.
Баасан гарагийн арилжаагаар Brent маркийн нефтийн фьючерсийн үнэ 2,78%-иар унан нэг баррель нь 51,83 ам.доллараар зарагдсан нь нэгдүгээр сараас хойших хамгийн муу үзүүлэлт болов.
Энэ үеэр Америкийн хөнгөн нефть WTI-ийн фьючерс 3,36%-иар буюу 46,89 доллар хүртэл үнээ буулгажээ. АНУ-д ажиллагаатай нефтийн өрөмдлөгийн цамхгийн тоо нэмэгдсэн мэдээ үнийг ийнхүү буулгав. Үйлчилгээний Baker Hughes компанийн мэдээгээр, шинээр таван цамхаг ажилд орон нийт тоо нь 664 болсон байв.
Төгсч буй долоо хоногийн дүнгээр, АНУ-д ажиллагаатай хоёр цамхаг хаагдсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР