Америкийн шигшээ хүндхэн ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Америкийн шигшээ хүндхэн ялалт байгуулав

Америкийн шигшээ хүндхэн ялалт байгуулав

БНХАУ-д үргэлжилж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын дунд хамгийн их эргэлзээг төрүүлж, урьд өмнөх дэлхийн аваргуудаас харьцангуй сул бүрэлдэхүүнтэй ирсэн Америкийн шигшээ баг хэсгийн шатанд Туркийн эсрэг хийсэн тоглолтонд томоохон шалгалтаа өглөө. Хэдийгээр АНУ-ын шигшээ баг нэмэлт цагт хожил авсан ч багийн гол тоглогчдын нэг Ж.Татумыг бэртэлд алдаж хүндхэн ялалт байгууллаа. Харин эсрэгээрээ Туркийн шигшээ баг тоглолтын сүүлчийн минут үргэлжилж байхад чөлөөт шидэлтээ алдаснаар ялалт байгуулах боломжоо алдсан. Америкийн багаас К.Миддлетон 15 оноогоор багаа тэргүүлсэн бол К.Уокер 14, М.Турнер, Ж.Татум, Ж.Харрис нар тус бүр 11 оноо, Х.Барнес 10 оноо авсан бол Туркийн багаас Э.Ильясова 23 оноо, 14 самбар авсан байна. Ийнхүү хүндхэн тоглолтын эцэст ялалт байгуулсан АНУ-ын шигшээ баг Е хэсгийг 2 тоглолтын дараах байдлаар ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж байна. Хэсгийн сүүлийн тоглолтоо Японы эсрэг хийх бол Турк Чехтэй тоглоно.

Америк болон Туркийн шигшээ багуудаас дутуугүй сонирхолтой тоглолт болсон нь Грекийн эсрэг Бзарилын тоглолт байлаа. НБА-н хүчирхэг довтлогч, энэ оны НБА-н улирлын үнэ цэнэтэй тоглогч Я.Антетокунмпо тэргүүтэй Грекийн шигшээ баг Бразилын туршлагатай, ахмад тоглогчдоос бүрдсэн багт 78-79 харьцаатай хожигдов. Тоглолтын эхлэлийг залуу бүрэлдэхүүнтэй Грекийн шигшээ баг сайн эхлүүлсэн ч II хагасын 3-р үед Бразилын шигшээ баг сайн тоглож тоглолтыг эргүүлсэн. Энэ тоглолтонд Бразилын хашир, туршлагатай тоглогчид болох экс НБА-н тоглогч А.Варьежао 22, М.Соуза 15, Л.Барбоза 13 оноо авч харих болоогүй гэдгээ харуулан багтаа чухал ялалт авчирав. Тэдний эсрэг Грекийн багаас Г.Принтезис 20 оноо авсан бол Н.Калатес 16, Я.Антетокунмпо 13 оноо авсан байна.

Есдүгээр сарын 3-д болсон тоглолтын үр дүнгүүд:

  • Австрали 81-68 Сенегал
  • Литва 92-69 Канад
  • Йордан 64-103 Франц
  • Герман 68-70 БНДоминикан
  • Бразил 79-78 Грек
  • Монтенегро 83-93 Шинэ Зеланд
  • АНУ 93-92 (н.ц) Турк
  • Япон 76-89 Чех

Өнөөдрийн тоглолтын хуваарь: (Есдүгээр сарын 4)

  • 30 цаг: Ангол – Филиппин
  • 00 цаг: Польш – Кот-д’Ивуар
  • 30 цаг: БНСУ – Нигери, Пуэрто-Рико – Тунис
  • 30 цаг: Итали – Серби
  • 00 цаг: БНХАУ – Венесуэл
  • 30 цаг: ОХУ – Аргентин, Испани – Иран

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж