АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Лондонд айлчлахаасаа өмнө Мягмар гаригт Их Британи Европын холбооноос аравдугаар сарын сүүлээр гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Пенс мягмар гаригт Ирландын Ерөнхий сайд Лео Варадкартай хийсэн хэвлэлийн бага хурал дээр Европын холбоог Английн Ерөнхий сайд Борис Жонсонтой “сайн санаа”-ны үүднээс хэлэлцээр хийж, Английн тусгаар тогтнолыг хүндэтгэж, Брекситийн асуудлаар тохиролцоонд хүрэхийг уриалж байна” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр “Хоёр тал ирэх аравдугаар сарын сүүл гэхэд Брекситийн асуудлаар хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна" гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Их Британийн дараагийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай Борис Жонсон энэ сарын эхээр “Sky News”-д ярилцлага өгөхдөө “Хэрэв би Ерөнхий сайд болбол Их Британи Европын холбооноос гарах эцсийн хугацаа ирэх аравдугаар сарын 31-ний өдөр байх болно. Парламент миний саналыг батлахгүй бол би хэлэлцээргүйгээр гарна” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ