МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/ хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгон, Удирдах зөвлөлөө шинэчиллээ.
Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр Ө.Ганпүрэв олонхийн саналаар сонгогджээ.
Тэрээр хувийн их, дээд сургуулиудын холбооны Баянзүрх дүүрэг хариуцсан захирал, Монголын залуучуудын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирлын сонгуульт ажилтай ба аялал жуулчлалын менежер, газарзүйн багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр цолтой хүн юм байна.
Тус холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны тавдугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр Удирдах зөвлөл нь тэргүүн, дэд тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг оруулаад 35 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталжээ. Энэ дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна. Ингээд сонгон шалгаруулалт зарлаж энэ удаагийн хуралдаанаар 12 гишүүнийг нэмж сонгосноор тус холбооны Удирдах зөвлөл 31 гишүүний бүрэлдэхүүнтэй болжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn