Та болон таны хүүхэд найтаалгаад, ханиалгаад, хамар нь битүүрээд байна уу? Энэ бол ханиад биш….
Гэрийн тоосонд “тоосны хачиг ” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг. Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцөрийн үрээр хооллон ихэнхдээ ор дэвсгэр, хивс, зөөлөн тоглоом, хувцсанд амьдардаг. Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэгддэг үүнийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг байна. Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь тоосны харшил биш юм.
Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй. Иймд энгийн тоос сорогчоор бүрэн цэвэрлэгддэггүй.
Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Нэмэх 20-30 градусын дулаан, 75-80 хувийн чийглэг орчин тэдний амьдрах, өсч үржих хамгийн боломжит нөхцөл болдог. Харин хасах 25 градуст тэрээр нэгээс хоёр цаг л тэсдэг аж. Эхээс төрсөн “нялх” хачиг дөрвөн өдрийн дотор нас биед хүрч, үржилд орох чадвартай болно. Эм хачиг гурваас дөрвөн сар амьдарч 300 орчим өндөг гаргадаг. Эдгээр нь эрүүл хүмүүсийг өвчлүүлэхгүй, өвчин зөөхгүй, арьсаар нэвтрэхгүй. Харин харшилтай хүмүүс энэ хачигны ялгадасаас амьсгалын замаар авч эсрэг бие үүсч харшлын янз бүрийн урвал үзүүлдэг. Хүүхдийн ГХБӨ-ийн 80%-ийг гэрийн тоосны хачиг үүсгэдэг гэдэг нь хэдийн тогтоогдсон зүйл юм. Гэрийн тоосны хачиг нь намар өвлийн улиралд хамгийн их харшил өгдөг. Гадаа хүйтэрч, хаалга цонхоо хааж, өрөөний чийглэг буурахад хачигнууд үхэх боловч түүний баас, үхсэн хачигны биеэс ч харшил өгдөг.
Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрч байвал гэрийн тоосны хачигаар үүсгэгдсэн харшилтай болсон гэж тооцож болох нь
· Шөнийн цагаар цээж бачуурч, ханиах, найтаах байдал давтамжтайгаар илрэх
· Намар, өвлийн цагт нус гоожих, нүд загатнаж хавагнах, нүдний зовхи хөхөлбөр туяатай болох
· Тоос сорогчтой ажиллахад хамар битүүрч, нус гоожих
· Ор хураах болон даавууг солиход найтааж ханиалгах
Та энэ хачигнаас яаж салах вэ? гэж бодож байна уу. Түүнийг устгаж чадах бүтээгдэхүүн бол “Bukang Sems” компанийн бүтээсэн Raycop тоос сорогч юм. Энэ тоос сорогч нь хэт ягаан туяа, випраторын тусламжтайгаар гэрийн тоосны хачигийг 99.9 хувь цэвэрлэж, устгадаг. Тэрээр Их Британий харшил судлалын төвөөс гэрийн тоосны хачигийг устгадаг гэдгээ батлаж БАТЛАМЖ авсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг : 99903535
Вэбсайт: http://www.pc-mall.mn
Фэйсбук хуудас: www.facebook.com/pcmallofficial