Клинтоныхон 140 сая ам.долларын ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.01-нд нийтлэгдсэн

Клинтоныхон 140 сая ам.долларын ашиг олжээ

 

АНУ-ын экс-ерөнхийлөгч Билл Клинтон, түүний эхнэр, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари нар 2007-2014 онд нийт 140 сая ам.долларын ашиг олжээ. Энэ талаар Reuters агентлаг мэдээлэв.

 

Хиллари Клинтоны сайтад тавигдсан татварын тайланд бичсэнээр тэд 2013 онд 23 сая ам.доллартой болж чаджээ. Татварын тайлангаа гаргах нь ирэх сонгуулийн ил тод байдлыг  хангах гол үүргүүдийн нэг юм.

 

Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албаны серверүүдийг хувийн зорилгодоо ашиглан, өөрийн цахим шууданг явуулж байсан гэх дуулиан хэвлэлээр гарч, түүний шударга байдал эргэлзээ төрүүлж байгаа учраас баримтуудыг ил гаргах нь зөв гэж Хиллари үзжээ.

 

Үүнээс өмнө гарсан мэдээгээр бол Клинтоныхон дээрх долоон жилийн хугацаанд Холбооны төсөвт 43 сая ам.долларын татвар төлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж