Гэрийн тэжээмэл амьтдыг эрүүл мэндийн үнэгүй үзлэгт хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Гэрийн тэжээмэл амьтдыг эрүүл мэндийн үнэгүй үзлэгт хамруулжээ

Гэрийн тэжээмэл амьтдыг эрүүл мэндийн үнэгүй үзлэгт хамруулжээ

Москва хотын захиргаа гэрийн тэжээмэл амьтдыг наймдугаар сарын 31-ний Бямба гаригт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулжээ. Москва хотын долоон паркад үзлэгийг хийсэн бөгөөд нийтдээ мянга гаруй амьтанд үзлэг хийжээ.

Малын эмч нарын өдрийг наймдугаар сарын 31-ний өдөр тэмдэглэдэг бөгөөд мэргэжлийн баярын өдрөөрөө ийнхүү амьтдад бэлэг барьсан нь энэ юм. Үзлэгт орсон амьтдын дийлэнх нь нохой, муур байсан хэмээн Москва хотын Мал эмнэлэг мэдээлсэн байна. Нохой, муураас гадна хоёр туулай, нэг тоть үзлэгт оржээ.

Эмч нар 300 гаруй амьтны чихийг цэвэрлэж, хумсийг авч, 89 амьтанд галзуугийн эсрэг вакцин хийжээ.

Гэрийн тэжээмэл амьтныг хэрхэн зөв асрах, ямар өвчнөөр өвчилж болзошгүй тухай танилцуулга лекцийг амьтдын эздэд хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж