Ньюс хөтөч: "Надтай үлдээч" жүжгийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Надтай үлдээч" жүжгийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: "Надтай үлдээч" жүжгийн талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт Гадаад харилцааны яаманд "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалт эхэлнэ.

09.00 цагт НҮБ-ын байранд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгууд ба мэдээллийн хүртээмжийн чадавх бэхжүүлэх сургалт болно.

11.10 цагт Holliday inn зочид буудлын 19 давхарт  ДАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн Монгол-Мьянмарын тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос эдгээр хүүхдийн сурч боловсрох эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Морьт харвааны олон улсын тэмцээн Чингисийн хүрээ цогцолборт энэ сарын 6-нд эхлэхтэй холбогдуулж Хан монгол морьтны холбооноос мэдээлнэ.

11.30 цагт Аялал жуулчлалын газраас "Тал нутгийн марафон" зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ

11.30 цагт Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас шаардлага хангахгүй байруудын талаар мэдээлэл хийнэ. Мэдээллийг Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хийнэ.

12:00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа "Надтай үлдээч" жүжгийн хэвлэлийн бага хурал болно.

12.00 цагт БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт Дефакто институт сангаас "Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019” судалгааны тайланг танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж