Петербург хотод 20000 хүн төрийн дууллаа дуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Петербург хотод 20000 хүн төрийн дууллаа дуулжээ

Петербург хотод 20000 хүн төрийн дууллаа дуулжээ

Төрийн дууллын өдөр акцийг өнгөрсөн Ням гаригт /2019.09.01/ ОХУ-д тэмдэглэлээ. Энэ өдөр Санкт Петербург хотноо 8000 хүний бүрэлдэхүүнтэй оркестрын удирдлага дор 20 мянган хүн Оросын төрийн дууллыг дуулжээ. Хоор Санкт Петербург хотын "Газпром Арена" стадионд дуулсан байна. Энэ нь Оросын түүхэнд анх удаа ийм олон хүн нэгэн зэрэг төрийн дууллыг дуулсан тохиолдол боллоо хэмээн "День гимна" акцийг зохион байгуулагчид мэдээллээ.

ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг засаг захиргааны 85 нэгжийг төлөөлсөн хөгжимчид оркестрийг бүрдүүлжээ. Утсан, үлээвэр, даралтад, цохилтот гээд бүхий л хөгжмийн зэмсгийг оркесторт багтаасан байна. Дуучдын хувьд Оросын өнцөг булан бүрээс ирсэн 200 хоорын дуучид дуулсан байна.

Санкт Петербургэд тоглосон оркест нь дэлхийн Гиннесийн номд орох амжилт болсон байна. Өмнө нь 2016 онд Германы Франкфурт хотын Commerzbank цэнгэлдэхэд 8076 хүний бүрэлдэхүүнтэй тоглосон оркест хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оркест гэсэн амжилтаа Гиннесийн номд орсон байжээ.

Харин энэ удаад Санкт Петербургэд 8097 хөгжимчин оркестрийн бүрэлдэхүүнд тогложээ. Нягт шалгасны дараа энэ амжилтыг Гиннесийн номд бүртгэх эсэх шийдвэрээ гаргана хэмээн Гиннесийн номын амжилтын шүүгч Люсия Синигальези хэлсэн байна.

Энэ 2019 онд Оросын төрийн дууллын 75 жилийн ой тохиож байгаа юм. Өнөөдөр дуулагдаж байгаа төрийн дууллын хөгжмийг анх 1944 онд эгшиглүүлжээ. Түүнээс хойг төрийн дууллын үгийг нэг биш удаа өөрчилсөн ч хөгжмийн зохиолч Александр Александровын хөгжим өөрчлөгдөөгүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж