Чуулган, намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Чуулган, намын бүлэг хуралдана

Чуулган, намын бүлэг хуралдана

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.09.04/ 10.00 цагт эхлэхээр товлоод буй. Мөн МАН-ын бүлэг даваа гаригт хуралдах байсан ч хуралдаанаа өнөөдрийг болгож, хойшлуулсан юм. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах шаардлагатай болж байгаа юм.

УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 1-нд хаалтаа хийхээр товлосон ч УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулж, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг шинэчилсэн юм. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтыг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг ч гаргасан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг  энэ сардаа багтаан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд мөн ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж