УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.09.04/ 10.00 цагт эхлэхээр товлоод буй. Мөн МАН-ын бүлэг даваа гаригт хуралдах байсан ч хуралдаанаа өнөөдрийг болгож, хойшлуулсан юм. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах шаардлагатай болж байгаа юм.
УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 1-нд хаалтаа хийхээр товлосон ч УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулж, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг шинэчилсэн юм. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтыг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг ч гаргасан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сардаа багтаан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд мөн ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ