Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян тэргүүтэй албан тушаалтнуудад холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж байсан юм.
Энэ хэргийг АТГ шалгаж дуусан, хөрөнгө завшсан найман үйлдэл нь тогтоогдсон гэж үзжээ. Эл мэдээллийг “Өнөөдөр” сонин мэдээлээд байна.
Дээрх албан тушаалтнуудыг АТГ-аас 17 тендерийг хууль бусаар явуулсан хэмээн шалгасан бөгөөд найман үйлдэл нь тогтоогдсон гэж үзжээ.
Тухайлбал, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын Санхүү хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 машиныг 2.1 тэрбум төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн. Мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авсан гэж үзжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ