С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шалгахдаа эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал Төв аймгийн шүүхэд зургаан өдөр үргэлжилсэний эцэст хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд мөрдөн байцаалтад буцаасан. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг буруутгаж, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг хамруулж, Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулсан.
Шүүхийн шийдвэр албан ёсоор өнгөрсөн Даваа гаригт /2019.09.02/ прокурорт ирсэн байна. Тиймээс шүүхийн тогтоол албажиж прокурорт ирсэн учраас одоо прокурор эсэргүүцэл бичих боломжтой. Прокурорын бүрэн эрхэд шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр ирснээс хойш тав хоногийн доторх хугацаанд эсэргүүцэл бичих боломжтой юм.
Прокурорын тухай хууль: Прокурорын бүрэн эрх
48.1.11.шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эсэргүүцэл бичих;
Хэрэв прокурор эсэргүүцэл бичвэл талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хэргийг шийдвэрлэнэ. Харин эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хэрэг нотлох баримтуудын шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилгах, дахин маргах юм. Прокурорын эсэргүүцэл бичих эсэхээс хамаарч шүүх хурал эргэн мөрдөн байцаалтад буцах уу эсвэл гэдэг асуулт үлдээд байна.
Ш.ОЧ