Цахилгааны үнийг 16 хувиар нэмжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Цахилгааны үнийг 16 хувиар нэмжээ

Цахилгааны үнийг 16 хувиар нэмжээ

Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр айл өрхүүдийн цахилгааны үнийг 1 Квт тутамд 16 хувиар нэмжээ. Ингэхдээ үе шаттайгаар буюу өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн долдугаар сарын 1-н хүртэл нэмэгдүүлсэн юм байна.

Үнэ өсгөсөн шалтгаанаа албаныхан эрчим хүчний салбар алдагдал ихтэй ажиллах болсон, үйлдвэрлэдэг өртгөөсөө 25 хувийн бага тарифаар эрчим хүчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг нь алдагдал хүлээх үндсэн шалтгаан болж байгаа. Тиймээс арга хэмжээ авахаас аргагүй болсон. Дулааны үнийг ч мөн 10 хувиар өсгөсөн гэж тайлбарлаж буй юм.

Айл өрхийн цахилгааны үнэ өссөн нь гэр, байшингаа цахилгаан халаагуураар халаахаар төлөвлөж байсан иргэдэд муу мэдээ болон очиж буй.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын гэр хороололд түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжих болсон юм. Сайжруулсан түлшээр гэр хорооллыг хангахаар төлөвлөсөн ч нөөц хангалттай бус, чанар нь түүхий нүүрсийг орлох хэмжээнд хүрэхгүй байгаа тул иргэд цахилгаан халаагуураар дулааны асуудлаа шийдвэрлэх чиглэл барьсан ч эрчим хүчний үнэ өссөн нь гарцгүй болгоод байна.

Б.ЦЭЦЭГ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж