Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны хүндэтгэлийн гэр өргөөнд уулзлаа.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн юм.

Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий л асуудлаа шийдвэрлэж, Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулах зэрэг томоохон асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар тохиролцсон юм.

Улмаар өргөтгөсөн хуралдааныг хийлгүйгээр шууд баримт бичигт гарын үсэг зурахаар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимийг зорьсон юм.

Уулзалтад, Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат нар оролцов.

ОХУ-ын талаас ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, Ерөнхийлөгчийн туслах Ю.В.Ушаков, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал Г.В.Зиновьев нар оролцлоо.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-03 49.0.212.244

Зайл пиздааа

Avatar

Зочин 2019-09-03 66.181.161.34

Бид дотоодын энэ олон чанаргүй их дээд сургуулиасаа татгалзаж Орос улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад жилд 10 000 оюутан сургавал улсын хөгжилд том ахиц гарна даа.Тэтгэлэгийг шийдэх гарц өчнөөн байгаа шүү .

Avatar

Зочин 2019-09-03 103.9.90.3

Хажуудаа гэрчтэй уулзахгүй дээ…ерөнхийлөгч гэдэг хүн ухаантай хүн биш шүү дээ…

Avatar

Зочин 2019-09-03 150.69.34.101

Манай хүн яг бэлтгэгдсэн хүн биш ч, бөх хүн хурц ухаантай мэхтэй л гэлцдэг, нэг юм ханатай байсан байлгүй дээл гэж бодож байна. Гэхдээ Путин бол мэхтэй мэдлэгтэй өндөр боловсролтой бэлтгэгдсэн хүн дээ…вэгүтэй

Avatar

Зочин 2019-09-03 202.9.42.139

Хоёр хөрштэйгээ найрсаг дотно харилцаатай байх ёстой. айлчлалд амжилт хүсье

Avatar

( 32,.0 ) 2019-09-03 64.119.26.214

36,0 мянган КМ2 нутаг нь Албани ( 29.0 ), Голланд ( 32,.0 ) , Израйль ( 21,.0 ) , Кувейт ( 21,.0 ) , Катар ( 22,.0 ) улсын нутгаас том газар нутгийн хүрээнд болсон зэвсэгт байлдааныг Дайн гэхээс өөрөөр нь нэрлэх аргагүйг юм. Өнөөдөр Олон Нийтийн Телевизийн хөтлөгчид Байлдаан гэж ярьсаар байгаа нь ард иргэдийг дайн юм уу байлдаан юм уу гэсэн ойлголтыг төөрөгдүүлсэн зүйл боллоо. Энэ хөтөлбөрийг бэлдсэн редакц нь санаатайгаар бэлдсэн бололтой юм гэж ойлгогдож байна.

Avatar

ЗОЧИН 2019-09-03 202.179.27.101

оРОСУУД ӨӨРСДӨӨ ДАЙН ГЭХГҮЙ БАЙГАА ШҮҮ. БОИ, КОНФЛИКТ Л ГЭЭД БИЧЭЭД БАЙГАА

Avatar

И.Норовжав 2019-09-03 64.119.26.214

гэрээг хугацаагүйгээр байгуулах биш төгсгөх хугацааны хязгааргүйгээр байгуулсан юм байлгүйдээ.
Халх голын дайныг манай эрдэмтэд Дайн байсан байлдаан байсан гэх мэтээр цэцэрхэх юм. Толь бичигт байлдаан гэдэг нь бага хэмжээний газар хамарсан зэвсэгт тулалдаан , Дайн нь улсуудын хоорондоо хийх зэвсэгт тэмцэл гэж тодорхойлжээ. 120 Км өргөн , 300 км өргөн газар нутаг буюу 36,0 мянган Км 2 хүрээнд 4 улсын зэвсэгт хүчний хооронд болсон байлдаан нь яах ч аргагүй ДАЙН гэх нь гарцаагүй юм.

Avatar

Норовжавт 2019-09-03 202.179.27.101

Наад үгээ Орсуудад хэлээч. Яагаад ихэнхидээ Бои на Халхин-Голе гээд бичээд байгаа юм.

Avatar

Зочин 2019-09-03 66.181.191.223

ФУТЕНО ИЛТ ГОХШИРЧЭЭ

Avatar

Зочин эр 2019-09-03 150.69.34.101

Иж бүрэн түншлэл. Багш ламаасаа адис хүртэж, хойдын үйлсээ даатгуулчихлаа. Амар жамар сууцгаан уу даа

Avatar

Зочин эр 2019-09-03 150.69.34.101

..гэж бодсон байх тийм үү, манайх? Маамуу маданд орчихвий дээ. Юу ярьсан юм бол доо. Шар ахын сэргэлэн царай бол сонин л царай харагдаж байна. Маш удаан шатар тоглоод дундуур нь завсарлах үедээ хожих нь тодорхой болсон царай харагдаж байх юм даа. Нэг тийм, бүх санасан ажил нь ярс ярс хурууны үзүүрээр шийдэгдсэн аятай байх юм. Ингээд ингээд ингэчихлээшдээ, май энэ цаасыг баримт болгоод гялс хадгалчих гэж байгаа юм шиг өгч байна даа, туслах даа. Манай хүн бол: юу л ярьчихав даа гэсэн царай…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж