В.Путин: Дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт хамтарна | News.MN

В.Путин: Дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт хамтарна

В.Путин: Дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт хамтарна

В.Путин: Дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Төрийн тэргүүн нар хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлсэн үгийг хүргэе.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн яриа хэлэлцээр ажил хэрэгч болсон. Бид асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх талаар ярилцсан. Яриа хэлэлцээрийн түвшинд хоёр орны эдийн засгийн харилцаанд анхаарал хандуулсан нь ойлгомжтой" гэдгийг тодотгоод олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит эх суурь болсон гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Цааш хэлсэн үгэндээ "Монгол Улс нь ОХУ-ын гадаад худалдааны чухал түнш юм. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 21 хувиар нэмэгдэж, мөн энэ оны долоодугаар сарын байдлаар 12 хувь нэмэгдээд байна. Түүнчлэн цаашид өмнөх амжилтаа нэмэгдүүлж, хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломж бий гэж үзэж байна. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү ажиллагааг Засгийн газрын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хариуцаж байна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан нь Монголын түншүүдтэй хамтарч гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт ихэвчлэн үндэсний валютаар хийгдэнэ гэдгийг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жилийн турш тусламж үзүүлж ирсэн. Орос улс төмөр замын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат системийг энэ онд ашиглалтад оруулснаар Монголын төмөр замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид нь Монголын төмөр замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад тусламж үзүүлэхэд бэлэн байна.

ОХУ нь Монгол Улсад уламжлал ёсоор эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. “Ростех” компани нь Монголд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хэсгийг хангаж байна. “Ростех” компани нь Улаанбаатар хотын IV Цахилгаан станцын шинэчлэлд тусламж үзүүлж байгаа ба шинэчлэлийн үр дүнд тус станцыг хүчин чадал улам нэмэгдэнэ. Ташрамд хэлэхэд өчигдөр тус станцын эрчим хүчний блокийг ашиглалтад оруулсан.

Яриа хэлэлцээрийн явцад хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны сэдвийг хөндлөө. Манай хоёр улсын  хооронд шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Орос, Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгаа. Боловсролын салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Орос улс зарим мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд Монгол Улсад тусламж үзүүлдэг. Батлан хамгаалах, терроризмтой тэмцэх асуудлыг дэлгэрэнгүй ярилаа. Уг салбарын хамтын ажиллагаа нь Аз тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Энэ оны наймдугаар сард цэргийн хамтарсан сургуулилт амжилттай болж өнгөрсөн гэж энд дурдах нь зүйтэй. Хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь дамжиггүй.

Орос, Монгол, Хятад гурван улсын хамтын ажиллагааны шугамыг хөгжүүлж, тухайлбал энэ хүрээнд дээд хэмжээний уулзалт өнгөрсөн зургаадугаар сард болсон. Евро Азийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Монгол Улсын эрмэлзлэлийг дэмжиж байна. Манай айлчлалын хөтөлбөр шахуу байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг халуун дотноор хүлээн авсанд  талархал илэрхийлье. Удахгүй нээлтээ хийх гэж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ооо 2019-09-03 112.72.11.108

Путин гэж хөөрцөглөхийн оронд яагаад манайд нефтиэ дэлхийн дунджаас өндрөөр шахдаг, яагаад манайд УЦС, ДЦС бариулдгүй, яагаад шөнийн тогоо өндөр үнээр шахдаг бж буцаагаад манайхаас авдгүй, яагаад ОХУ дэд бүтцээ хөгжүүлж нүүрсээ зарж болдог, манайх болдгүйг асуусангүй дээ сэтгүүлчид

Avatar

Зочин 2019-09-03 66.181.161.75

Монгол хэл бичгийн чадвар яасан муу юм бэ. Үг үсгийн зөндөө алдаатай бичих юм. Дашрамд, Ази гэдэг үгийг бичиж сураагүй бол яаж дунд сургууль, их сургууль төгссөн юм бол доо энэ сэтгүүлч нар.

Avatar

Зочин 2019-09-03 202.131.253.66

Путин ирээд юу өөрчлөгдсөн юм бэ?Эрчим хүчний хараат байдалд байгаа нь хэвээрээ байх төлөвтэй.УЦС-аа Оросоос асуулгүй өөрсдөө барьж чадахгүй байж яаж бие даасан системтэй болох талаар УИХ-ын гишүүн,ЭХЯ-ны сайд маань пу бодож санаж байдаг юм бол?Ухаалаг эрчим хүчний гээдл тархи угаалт жил боллоо.Ард түмний хөдөлмөрийн хөлсийг шулах тал дээр их ажил хийгдэж байна.Нефьт бид 2хөршид хараат байдалд явжл байна.Нефьт боловсруулах үйлдвэр баригдаад юу өөрчлөгдөхийг харжл байя.Ядаж хараат байдлаас гараач

Avatar

Bold o 2019-09-03 223.38.17.13

Er no gadnii ulsaas yum goridood hereggui bid oorsdoo hol deeree bosohiig hicheej heregtei .hamgiin gol ni dotoodiin tom hulgaich luivarchidiin ulsaas hulgailj bgaag zosooj chadval ih horongomongo bolno shuu

Avatar

Zochin 2019-09-03 122.201.31.175

Irj tooj bgaa ni ih um doo, u ch ilerhiileegui bas hudlaa amlaagui bn, bid sursan zangaaraa goridlogo duuren huleellttei l bgaa, bidnii hemjeend taaruulaad l gyalalzuulchihaad l yavlaa, polish uls uriagui ni naashaa irehed tulhets bolson bh uur um alga

Avatar

зочин 2019-09-03 150.129.140.75

ямарч хэрэггүй үр ашиггүй улиг болсон хоосон хэрэггүй урьдын адил цаас 2 ѳдѳр зам хаалгалж сүржигнэлээ.. нѳгѳѳ гааль татвар газ нефтийн хоолой .мах арьс ноос ноолуур . европ руу гарах хѳнгѳлѳлт хаана бна.оросууд гэхээр долигнож үхэх гэдэг ах гэдэг тархиа угаалгуулагсад харав уу..колонжлогдож бсан орнууд эзэдээ үргэлж магтаж байдаг. ж: энэрхэг англи .вытнам франц монголчужд оросыг ах гэж одооч магтаж бдаг

Avatar

Зочин 2019-09-03 49.0.212.244

Монголын малыг 200 саяд хүргэнэ гэж улаантнууд шааагаа биз дээ

Avatar

Зочин 2019-09-03 66.181.161.34

Бид дотоодын чанаргүй олон их дээд сургуулиудаасаа татгалзаж Орос улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад жилд дор хаяж 10 000 оюутан сургавал улс орны хөгжилд том ахиц гарна.Тэтгэлэгийг хоёр улс хамтарсан төсөл үйлдвр зэргийг байгуулаад шийдэж болно доо.

Avatar

Хэлэлцээ шүү 2019-09-03 64.119.21.245

яриа хэлэлцээ гэж засаач

Avatar

болдоо 2019-09-03 202.126.89.205

орос гэхээр л далдганаж пялдагадсан улс их олон байх юм аа, өрөвдөлтэй амьтад юм даа … зайлуул …

Avatar

Zochin 2019-09-03 66.181.180.205

olon yum yarilgui ehleed 30 jiliin omno mongold tavisan ediin zasgiin horigoo tsutsalchihaa, ho. Tegvel asuudal oor shde.

Avatar

Ovgon 2019-09-03 66.181.180.205

Ene mui hogshin fashist ehleed mongold tavisan 30 jiliin ediin zasgiin horigoo tsutsalchihval zugeersen. Ugui bol olon yum s***h hereggui mongoloos zailsan ni deer.

Avatar

монгол ард 2019-09-03 150.129.140.125

социализмын үед монголын үс, ноос, мах, мал авдаг байсан олон мянган үйлдвэрүүд нь хувьчлалаар алга болсон, гадаадаас авдаг махны хэмжээ нь буурсан байхад монголоос юм авах шаардлагагүй болсон, ихэвчлэн жонш л авч байна, өөр манайхаас авах юм алга даа, иймд оросыг харааж зүхээд нэмэргүй болсон байнаа

Avatar

mgl 2019-09-03 202.126.89.240

uul uurhain salbart russia bol mgl iin orsoldogch shvv dee

Avatar

Зочин 2019-09-03 202.179.25.231

Яааг тийм.

Avatar

Алдаа 2019-09-03 64.119.20.93

Аз тив гэж хаана байнаа сэтгүүлчээ

Avatar

Зочин 2019-09-03 66.181.191.223

тожорхой тоо алга нэг л бооронхий

Avatar

Алдаа 2019-09-03 64.119.20.93

Ростех биш Роснефть шүү Ш.Адьяамаамаа минээ !!!!!

Avatar

Зочин 2019-09-03 150.129.140.225

Дашрамд гэдэггуй бил уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж