Төв шуудангийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх замыг түр хаалаа

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Төв шуудангийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх замыг түр хаалаа

Төв шуудангийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх замыг түр  хаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнөөдөр /2019.09.03/ ө албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг өнөөдөр хэсэгчилж хаахаар болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл яг одоо Энхтайваны өргөн чөлөөний замыг буюу Төв шуудангийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх замыг бүрэн хаагаад  байна.

Айлчлалын хүрээнд Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчилэн бүрэн хаана .Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авто радио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж