АНУ, Канадын шинжээчдийг Иран цөмийн байгууламждаа оруулахгүй
Фото: AP
Иран өөрийн цөмийн байгууламжийн шалгалтад АНУ, Канадын мэргэжилтнүүдийг оруулахгүй гэж тус орны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Ааракчи мэдэгджээ. "Америк, Канадын шинжээчид Иранд ирэх боломжгүй. Сая байгуулсан гэрээнд Ирантай дипломат харилцаатай орнуудыг л шинжээчид төлөөлнө гэж заасан байгаа" гэж тэр мэдэгджээ. Түүний хэлснээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид мөн байгууламжууд орох эрх авахгүй гэнэ.
Өнөөдөр хамаг анхаарал Оросын банкинд чиглэжээ
Хөрөнгө оруулагчид өнөөдөр Оросын банк бодлогын хүүгээ буулгах уу эсвэл өмнөх 11,5 хувийн төвшинд үлдээх үү гэдэгт хамаг анхаарлаа хандуулж байна. Шинжээчид санаа бодол энд зөрөлдөөнтэй байна. Нэг хэсэг нь хэрэглээний үнийн өсөлт саарч байна, ирэх жилийн эхээр инфляци нь 15 хувиас 7 хувь хүртэл бууна гэдэг. Тиймээс бодлогын хүүг буулган бизнесийг дэмжих нь зөв гэнэ. Нөгөө тал нь валютын болон түүхий эдийн зах зээл тогтворжоогүй, нефть хямдарч, рубль суларч байна гэж байгаа.
Дмитрий Савченко, “Нордеа Банкны” шинжээч: "Минийхээр бол бууралтыг хүлээж болно. Энэ жилийн эхэнд хийсэн шигээ ширүүн явуулах хэрэггүй юм. Төв банк мөнгөний бодлогынхоо тогтворжуулалтад орсон. Жилийн эцэс гэхэд бодлогын хүү 10 хувьд хүрсэн байхыг үгүйсгэхгүй.”
МТС
Оросын утасгүй холбооны томоохон оператор МТС өнөөдөр эхний хагас жилийн ашгийг гаргах гэж байна. Компанийн санхүүгийн тайлан гараагүй байгаа ч удирдлага нь хувьцаа эзэмшигч нарт ашиг өгөх нь өнгөрсөн жилийн төвшинд байна гэжээ. Тэр үед 50 тэрбум рублийн ашгийг хуваасан байна.
Apple Watch худалдаанд гарав
Өнөөдөр Орост Apple Watch цаг зарагдаж эхлэв. Энэ цагийг домогт Стив Жобсгүйгээр бүтээсэн юм.
Цагийн худалдаа амжилттай болох эсэхийг Жобсийг залгамжлагч Тим Кук бүрэн хариуцана. Гэхдээ Apple компаниас бүрэн мэдээлэл гаргахаар яарахгүй байгаа. Компаний удирдлага нь худалдаагаа бүтэн хагас дахин өссөнийг “ухаантай” цагийн буян гэж хэлж буй. Гэхдээ тодорхой тоо байхгүй байгаа нь сэжигтэй.
"Слайс Интелиженс" агентлаг жишээлбэл, оны эхнээс цагийн худалдаа 10 дахин буурсан гэжээ. Орост энэ цагийн хамгийн энгийн хувилбар нь 24 мянган рублиэр зарагдана. Хамгийн үнэтэй алтан их биетэй цаг сая гаруй рублиэр зарагдах ажээ.
Евростат мэдээгээ гаргаж байна
Өнөөдөр Евростат евро бүсийн зургадугаар сарын ажилгүйдлийн төвшний статистикийн мэдээллийг гаргаж байна. Дүгнэлтийн дагуу энэ үзүүлэлт нь сүүлийн гурван сард 11,1 хувь төвшинд байгаа юм. Ийм тогтвортой үзүүлэлтийг эерэг гэж хэлэхгүй. Ажилгүй хүмүүсийн тоо 18 сая хэвээр гэсэн үг юм. Европ Грекээс л хамааралтай болж таарлаа. Сунжирсан хэлэлцээр нь евро мөнгөний ханшаас гадна хөрөнгө оруулагчид, бизнесменүүдийн санаа бодолд нөлөөлж байна. Грект гэхэд л дөрвөн хүний нэг нь нөхвөрөөр амьдарч буй. Испанийн ажилгүйчүүдийн тоо 22,5 хувьтай.
Испанийн ерөнхий сайд Мариано Рахой:
"Энэ жилийн хоёрдугаар улирлын тайлан нь шинэ ажлын байр бий болгох, ажилгүйдлийн төвшинг буулгахад сайн үр дүнтэйг харуулж байна. Испанийн бүхий л түүхэнд нэг улирлын дотор ажил эрхлэлт ингэж өссөн тохиолдол байхгүй.” гэв.
Финүүд эдийн засгаа аварна гэж ярьж байна
Эдийн засгаа аврах шаардлага байгаа тухай финүүд гэнэтхэн яриад эхэллээ. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Финляндын төсвийн алдагдал нь Европын холбооноос тогтоож өгсөн гурван хувийн босгоноос давжээ. Брюссель сануулга өгсөн байгаа. Саяхан ерөнхий сайдаар сонгогдсон Юха Сипиля хатуу хэмнэлтийн шинэчлэл хийхээр бэлтгэснээ өнөөдөр парламентдаа танилцуулж байна. Нэн түрүүн цалин хасах асуудал тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд финүүдийн цалин тогтмол нэмэгдэж ирсэн ба одоо сарын дундаж цалин нь 3330 евро.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР