Бээжин хот өвлийн олимп зохион байгуулах эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Бээжин хот өвлийн олимп зохион байгуулах эрхийг авлаа

Малайзын нийслэл Куала Лумпур хотод хуралдаж байгаа Олон улсын олимпийн хорооны гишүүд 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах хотоор БНХАУ-ын Бээжин хотыг зарлалаа. Энэхүү шалгаруулалтад Казахстаны Алма-Ата, БНХАУ-ын Бээжин хотууд үлдээд байсан бөгөөд 44:40 саналаар Бээжин хот ялжээ.

Бээжин хот 2020 оны өвлийн олимпийг зохион байгуулснаар өвөл, зуны олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хотоор тодрох юм.

Америкийн мэргэжлийн сагсанбөмбөгийн (NBA) лигт тоглож байсан БНХАУ-ын алдарт сагсчин Яо Мин, "Сочи-2014" өвлийн олимпийн хүрэл, дэлхийн аварга мөнгө, хүрэл медальт Казахстаны нэрт уран гулгагч Денис Тен нарын шилдэг спортын одууд эх орноо төлөөлөн оролцлоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж