Хятадаас АНУ-ын эсрэг зарга үүсгэв

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Хятадаас АНУ-ын эсрэг зарга үүсгэв

Хятадаас  АНУ-ын эсрэг зарга үүсгэв

Хятадын засгийн газраас Дэлхийн худалдааны байгууллагад АНУ-ын эсрэг зарга үүсгэжээ. Хятадын худалдааны яамнаас мэдээлснээр АНУ-аас сүүлд ноогдуулсан импортын тариф нь өмнө нь Японы Осака хотод болсон хоёр орны төрийн тэргүүн нарын зөвшилцлийг зөрчсөн гэж буруутгажээ.

Өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн АНУ-ын импортын тариф нь Хятадад үйлдвэрлэсэн гутал, ухаалаг цаг, зурагт зэрэг 112 тэрбум ам.долларын өртөг бүхий барааг хамарч байна. Харин Хятадын талаас АНУ-ын түүхий нефтид гаалийн татварыг нэмэгдүүлсэн аж.

АНУ болон Хятадын хооронд үргэлжилж буй худалдааны зөрчил сүүлийн хэдэн долоо хоногт газар авч, хурцдаад байна. Үүний зэрэгцээ АНУ-аас ирэх арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн Хятадын 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн гаалийн татвар ноогдуулахаар төлөвлөжээ. Харин Хятадын талаас Ням гаригт мэдээлэхдээ ижил хугацаанд АНУ-ын 75 тэрбум ам.долларын бараанд татвар ноогдуулна гэжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын эрх ашгийг хамгаалж, олон жил алдагдалтай явж ирсэн нөхцөл байдлыг өөрчлөх алхам хийж эхэлснээр Хятадтай худалдааны зөрчлийг эхлүүлсэн юм.

Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж