Европын хөлбөмбөгийн солилцооны цонх хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Европын хөлбөмбөгийн солилцооны цонх хаагдлаа

Европын хөлбөмбөгийн солилцооны цонх хаагдлаа

Урьд шөнө Европын хөлбөмбөгийн солилцоо, наймааны цонх албан ёсоор хаагдлаа. Францын Монако клубын Колумби довтлогч Р.Фалькао Туркийн Галатасарай клубтэй 3 жилийн гэрээ байгуулаад байна. Колумби довтлогч Р.Фалькао 2013 онд Францын Монако клубтэй нэгдэж 6 жил тоглохдоо 107 тоглолтонд оролцож 65 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлж, 2017 онд Францын лигийн цомыг хүртэж байсан.

Италийн Интер Милан клубын Аргентин довтлогч М.Икардиг Францын ПСЖ клуб жилийн дараа худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр авлаа. 26 настай довтлогч М.Икарди 2013 онд Сампдориа клубээс Интер Милан клубт ирэж байсан бөгөөд өнгөрсөн 6 жилийн турш 188 тоглолтонд оролцож 111 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж байсан. Мөн тэрээр 2015-2016 оны улирлаас клубын ахлагчаар тоглож байжээ.

Хэдхэн хоногийн өмнө Манчестер Юнайтед клубын хамгаалагч К.Смоллингийг эгнээндээ нэгтгээд байсан Италийн Рома клуб солилцооны цонх хаагдахаас өмнө Арсенал клубын Армени хагас хамгаалагч Х.Мхитарян болон Атлетико Мадрид клубын довтлогч Н.Калинич нарыг зээлээр авлаа. Ийнхүү Рома клуб энэ зуны солилцоогоор 6 тоглогчийг зээлээр авч байна.

Испаний Сельта клуб Бразил хагас хамгаалагч Рафиньяг Барселона клубээс зээлээр авлаа. Барселона клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж байсан Рафинья ийнхүү Сельта клубтэй 2 дахь удаагаа зээлээр нэгдэж байна.

Францын ПСЖ клуб Испаний Реал Мадрид клубээс Коста-Рика хаалгач К.Навасыг 13 сая еврогоор эгнээндээ нэгтгэлээ. Өнгөрсөн улирал Ж.Буффоныг Ювентус клубээс зээлээр авчирч байсан бол энэ жил К.Навасыг авч байна. Коста-Рика хаалгач К.Навас ПСЖ клубын гараанд ч гарах боломжтой бөгөөд С.Рико болон М.Булка гэсэн хаалгачид багт бий.

Энэ зуны хөлбөмбөгийн солилцооны гол дүр байсан Неймар ПСЖ багтаа үлдлээ. Нэгэнтээ багтаа эзлэх байр суурь нь багасаад буй Бразил довтлогч Неймарыг энэ зун багаасаа явна гэсэн шуум явагдаж, өөрөө ч хүсэж байсан боловч ийнхүү бүтэлгүйтлээ. Түүнийг эргээд Барселона клубтэйгээ нэгдэнэ гэж байсан ч А.Гризманн Барселонад ирснээр түүний байдал ээдрээтэй болоод байсан. Мөн Реал Мадрид, Манчестер Юнайтед клубуудэд ч очиж магадгүй гэгдэж байсан бол солилцооны цонх хаагдаж эхний ээлжинд өвөл болтол Парист үлдэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж