Италийн М.Берреттини, Оросын Д.Медведев нар Их Дуулга тэмцээнд анх удаа дунд шөвөгт шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Италийн М.Берреттини, Оросын Д.Медведев нар Их Дуулга тэмцээнд анх удаа дунд шөвөгт шалгарав

Италийн М.Берреттини, Оросын Д.Медведев нар Их Дуулга тэмцээнд анх удаа дунд шөвөгт шалгарав

Энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын “Билли Жин Кинг”-н нэрэмжит Үндэсний теннисний төвд мэргэжлийн талбайн теннисний 4 Их Дуулга тэмцээний нэг болох Америкийн нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Тэмцээн өндөрлөх шатандаа орсон бөгөөд дунд шөвөгт өрсөлдөх теннисчдийн нэрс тодроод байна.

Тэмцээний 4-р шатанд Италийн 23 настай залуу теннисчин М.Берреттини Оросын А.Рублевтой тоглож 6-1, 6-4, 7-6 харьцаагаар хожсон бол Оросын залуу теннисчин Д.Медведев мөн шатанд Германы Д.Коэперийг 4 сетэд хожиж дунд шөвөгт шалгарлаа. Ялалт байгуулсан 2 залуу теннисчин карьертаа анх удаагаа Их Дуулга тэмцээний дунд шөвөгт шалгараад байна. Дунд шөвөгт Итали залуу М.Берреттини Францын Г.Монфилстой тоглох бол Д.Медведев Швейцарын С.Вавринкатай тоглоно.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн дунд шөвөгт дээрх залуусаас гадна Р.Надал, Р.Федерер, Д.Шварцмен, Г.Дмитров нарын теннисчид шалгараад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж