Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн ажилласан дараагийн аймаг гэвэл үндэстэн ястны өлгий болсон Баян-Өлгий аймаг юм. Баян-Өлгий аймагт таван жилийн өмнө барилгын цэргийн анги болох Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг байгуулсан нь өнөөдөр орон нутагт бүтээн байгуулалтыг ажлыг нугалах хөшүүрэг болтлоо хөгжжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэж ашиглалтанд оруулснаас гадна Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын барилга, Нэгдүгээр бага сургуулийн спорт заал, Алтай, Толбо, Цагааннуур сумын цагдаагийн кабоны барилга, албан тушаалын 40 айлын орон сууцны барилга зэрэг цэрэг эрсийн бүтээн байгуулалтын их ажлаас арвин байна. Ажилсаг, бүтээлч ангийн хамт олон 2011 оны Зэвсэгт хүчний “Тэргүүний тохижилттой анги”, 2012 онд Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”, 2013 онд Зэвсэгт хүчний “Тэргүүний хошой анги”-аар шалгарч байсан юм. Тэд таван жилийнхээ ойн баярын өдөр дахин нэгэн бүтээн байгуулалт сүндэрлүүлсэн нь албан тушаалын 40 айлын орон сууц. Батлан хамгаалах яамнаас 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан нэг жилийн хугацаанд 16 автомашины гарааштай 40 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Ингэхдээ жилийн аяны хүрээнд барьсан энэ орон сууцыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 2.5 тэрбум төгрөгөөр барьжээ.
Ажилсаг, бүтээлч ангийн хамт олон 2011 оны Зэвсэгт хүчний “Тэргүүний тохижилттой анги”, 2012 онд Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”, 2013 онд Зэвсэгт хүчний “Тэргүүний хошой анги”-аар шалгарч байсан нь та бүхний хөдөлмөрийн үр дүн юм. Энэ нь анги анх байгуулагдах зорилго, үйлсээ бүрэн биелүүлж, Монгол цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд өөрийн хувь нэмрээ оруулж буй илрэл юм гэж салбарынх нь сайд онцолсон. Тэрээр энэ өнөөдөр Завхан аймагт ажиллаж байгаа юм байна.
Ч.БОЛ