Тунисын шигшээ баг анхны хожлоо авч, Испани, Польш дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Тунисын шигшээ баг анхны хожлоо авч, Испани, Польш дараагийн шатанд шалгарлаа

Тунисын шигшээ баг анхны хожлоо авч, Испани, Польш дараагийн шатанд шалгарлаа

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны 2-р тойргийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр Африк тивийн төлөөлөл Тунисын шигшээ баг 79-67 харьцаагаар Ираны шигшээ багийг хожиж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэндээ анхны хожлоо байгууллаа. Тунисын шигшээ баг өмнө нь 2010 оны ДАШТ-д анх оролцохдоо хожил авч чадаагүй байсан юм. С хэсгийн 2-р тойргийн тоглолтонд Х.Хаддадигаар удирдуулсан Ираны шигшээ багийн эсрэг Тунисын шигшээ багаас С.Мэжри 22 оноо, 15 удаа самбараас бөмбөг авч багаа ялалтанд хөтөлсөн бол Бен Ромдхэйн, М.Ролл нар тус бүр 16 оноо, О.Абада 12, Эль-Маброк 11 оноо авсан байна. Ираны шигшээ багийг буулгаж авсан Тунисын шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо Пуэрто-Рикогийн эсрэг хийх бөгөөд энэ тоглолтонд хожил байгуулсан нь дараагийн шатанд шалгарна.

Тэгвэл энэ хэсэгт багтсан Испаний шигшээ баг 73-63 харьцаагаар Пуэрто-Рико хожиж дараагийн шатанд шалгарах эрхээ авсан бол А хэсэгт Польшийн шигшээ 2 удаа цаг сунгасан тоглолтын эцэст 79-76 харьцаагаар тэмцээний зохион байгуулагч Хятадын шигшээ багийг хожиж дараагийн шатанд шалгарах боломжтой болоод байна.

Тэмцээний 3 дахь өдрийн тоглолтын үр дүнгүүд:

  • Венесуэл 87-71 Кот-д’Ивуар
  • Хятад 76-79 (нэмэлт цаг) Польш
  • Нигери 81-94 Аргентин
  • БНСУ 73-87 Орос
  • Тунис 79-67 Иран
  • Пуэрто-Рико 63-73 Испани
  • Итали 92-61 Ангол
  • Серби 126-67 Филиппин

9 сарын 3-ы өдрийн хуваарь:

  • 30 цаг: Австрали – Сенегал
  • 00 цаг: Монтенегро – Шинэ-Зеланд
  • 30 цаг: Япон – Чех, Герман – БНДоминикан
  • 30 цаг: Литва – Канад
  • 00 цаг: Грек – Бразил
  • 30 цаг: АНУ – Турк, Йордан – Франц

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж