АНУ-ын хоригийн нөхөн төлбөрийг Франц төлнө

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын хоригийн нөхөн төлбөрийг Франц төлнө

АНУ-ын хоригийн нөхөн төлбөрийг Франц төлнө

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг аварч үлдэхийн тулд Иранд 15 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хоригийн улмаас хохирсон Ираны газрын тосны орлогын алдагдлыг нөхөх төлбөр аж.

АНУ, Европын холбооны хэдэн орон хамтран Ирантай хэлэлцэж тохирсноор 2015 онд цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсан юм. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригийг өнгөрсөн зургадугаар сард сэргээжээ.

АНУ-ын эдийн засгийн хоригоос болж Ираны газрын тосны экспортын орлого дэлхий даяар олон улсын банкуудад царцсан байдалтай байна. Энэ нь Ираны газрын тосны экспортын жилийн орлогын тал хувь болж байгаа аж.

Ираны талаас Их-7 бүлгийн уулзалтын дараа “Хэрэв яриа хэлэлцээ амжилтгүй болбол ирэх баасан гаригаас эхлэн цөмийн үйл ажиллагаагаа сэргээнэ” хэмээн анхааруулсан юм. Ираны талаас уран баяжуулалтаа 20 хувь хүргэж  нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэж эхэлжээ.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж