БНСУ гэрээт ажилчдын хугацааг таван сар болгож сунгав | News.MN

БНСУ гэрээт ажилчдын хугацааг таван сар болгож сунгав

БНСУ гэрээт ажилчдын хугацааг таван сар болгож сунгав

БНСУ гэрээт ажилчдын хугацааг таван сар болгож сунгав

Өмнөд Солонгосын засгийн газраас улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын гадаадын гэрээт ажилчдын ажиллах хугацааг гурван сараас таван сар болгон сунгажээ. Өмнөд Солонгосын хууль зүйн яамнаас мэдээлснээр улирлын чанартай ажилчдад зориулан “E-8” гэх шинэ төрлийн виз гаргахаар төлөвлөсөн аж. Визний шинэ журмыг ирэх арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын засгийн газраар хэлэлцүүлэн батлах аж.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журмын дагуу гадаадын ажилчид “C-4” визийн төрлөөр 90 хоног хүртэлх хугацаагаар Өмнөд Солонгост ажиллаж байгаа аж. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт улирлын ажиллах хүчин шаардлагатай болдог ба хугацаа нь бага байгааг фермерүүд гомдоллодог байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын судалгаагаар хөдөө орон нутагт жил бүр газар тариалангийн улиралд 20 мянга орчим ажиллах хүчин дутагддаг байна. Гэтэл өнгөрсөн жил ердөө 2824 гадаадын иргэн улирлын чанартай ажилд гэрээгээр ажилласан байна.

Эх сурвалж: The Korea Times

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж