АНУ Талибантай тохиролцож, цэргээ татна | News.MN

АНУ Талибантай тохиролцож, цэргээ татна

АНУ Талибантай тохиролцож, цэргээ татна

АНУ Талибантай тохиролцож, цэргээ татна

АНУ-аас Талибан зэвсэгт бүлэглэлтэй хийсэн хэлэлцээрийн дагуу цэргээ Афганистанаас гаргахаар болсон байна. Тохиролцооны дагуу АНУ-аас 20 долоо хоногийн дотор 5400 цэргээ Афганистанаас гаргах аж. Цэргээ гаргасны хариуд Талибан бүлэглэлээс АНУ болон түүний холбоотны эсрэг халдлага, дайралтад Афганистаныг бааз болгож ашиглахгүй гэж тохиролцжээ. Афганистанд одоогоор АНУ-ын 14 мянган цэрэг байрлаж буй.

Удаан хүлээгдсэн хэлэлцээрийн зарим заалтыг АНУ-ын төрийн департментын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замлая Халилзад анх удаа телевизийн ярилцлагын үеэр тодруулан ярьжээ. Гэхдээ хэлэлцээрт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. АНУ болон Талибаны төлөөлөгчид Катарт найман удаа уулзсаны эцэст тохиролцоонд хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт гадаадын цэргүүдийн эсрэг үйлдсэн халдлагын улмаас таван энгийн иргэн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Уг халдлагыг Талибан бүлэглэл зохион байгуулснаа мэдэгдсэн. 2001 оны АНУ-аас цэрэг оруулсан дайнаас хойш Талибан бүлэглэл Афганистанд хяналтаа тогтоосон газар нутгийн хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Афганистанд олон улсын цэргийн эвслийн 3500 гаруй цэрэг, алба хаагч амь үрэгдсэний 2300 гаруй нь америкчууд байжээ. НҮБ-ын мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар Афганистанд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 32 мянга болсон байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

amerikuud vetinamd bas afganstand onigoo boloo doo.. 2019-09-03 66.181.182.59

amerikuud ichsen nvvrendee heleltseer hiij daind ylagdsanaa nuuj garch bna.18 jil baildaad nutagiin dongoj 45 hubiig hyanaj bnaa.vldseniig talibuud musilmanii uls bolon nutagiin zebsegt bvleglelvvd hyanaj bna.. amerikuud ochion terbum dollar zaraad ch odoo baidaliig hyanaj chadahgui bna.amerikuud odoo afganstan irak sirid ybuulij bui tseregiin zardalaa diilij hvcherehgui bnaa..asar ih mongo dollar gargaad nemer algaa..

Avatar

Др 2019-09-03 192.82.66.55

Вьетнамд АНУ бодлого хэрэгжүүлж дууссан АНУ анхнаасаа эзлэхгэж байлдаагүй Одоо Афган Ардчилал Эрх чөлөөнд дассан, дарлах гэж оролдох юм өөрсдөө талибанчуудын эсрэг босно! 5 жилийн дараа талибан аяндаа устна.

Avatar

Хэлэлцээ шүү 2019-09-03 64.119.21.245

АНхтуЯад хийсэн хэлэлцээр гэж байхгүй, яриа хэлэлцээ хийгээд хэлэлцээр байгуулсан болов уу. Эсвэл гарын үсэг зураагүй тохиролцсон хэлэлцээрийн төсөл байх. Хэлэлцээ хийж, дараа нь тохиролцсоноо хэлэлцээр эсвэл гэрээ гэсэн эрх зүйн баримт бичигт тусгадаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж