“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолтоо хийнэ

“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолтоо хийнэ

Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болсон “The Hu” хамтлагийнхан есдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 7-нд  АНУ, Канадад аялан тоглолт хийхээр болжээ.

Тус хамтлагийн продюсероор МУГЖ, дуучин Б.Дашдондог, хамтлагийн ахлагч хөгжимчин, дуучин Ц.Галбадрах, гишүүд нь Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар багтдаг. Тэд өнгөрөгч сард  “Гэрэг” цомогт багтсан "Чингис хаан" дуу өнөөдөр олны хүртээл болгосон.  Сонирхуулахад, “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан билээ. Тус хамтлагийн дуу Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын өмнө бичигдэж байв. "The Hu"-гийн “Yu ve yu ve yu” бүтээл мөн Billboard-д эхний аравт багтсан билээ.

АНУ-ын Элчин сайд "The Hu" хамтлагийнхныг хүлээн авч уулзжээ

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж