Монголоос туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Монголоос туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар өнөөдөр Киргиз улсын ерөнхийлөгч асан Роза Отунбаеатай уулзаж,  хоёр орны  боловсролын өнөөгийн түвшин болоод цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.

Энэ үеэр Киргиз улсын ерөнхийлөгч асан Роза Отунбаеа БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр болон тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын  талаар явуулж буй бодлого үйл ажиллагааг онцлон сайшаасан байна.

Тэрбээр мөн Монголын “Гэр цэцэрлэг”-ийн үйл ажиллагааг ихэд сонирхож, Монгол-Киргиз хоёр  орон нүүдэлчин угсаатай улс учраас энэ талаар хамтран ажиллаж, монголоос туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж