Завханд 1500 гаруй шувууг устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Завханд 1500 гаруй шувууг устгалд оруулжээ

Завханд 1500 гаруй шувууг устгалд оруулжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд олон тооны шувуу үхсэн талаар бид мэдээлсэн. Тухайлбал, энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т байрлах Бага нуурын усанд бор галуу, цахлай, алаг нугас нийлсэн 30 орчим шувуу үл мэдэгдэх шалтгаанаар хорогдсон бол 20 орчим шувуу өвчилсөн байгаа талаарх мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой комисс хуралдаж Онцгой байдал, Цагдаа, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээ нутгийн захиргааны байгууллагын нийт 14 ажилтнаас бүрдсэн ажлын хэсэг энэ сарын нэгний өдөр үхсэн шувуудаас шинжилгээний дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид илгээжээ.

Тэгвэл энэ сарын 2-ны байдлаар хорогдсон 16 зүйлийн 1521 шувуудыг булж, устган ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Гэвч шувуудаас дээж авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Нутгийн иргэдийн мэдээлснээр уул уурхайн компанийн ашигладаг химийн хорт бодисоос үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна.

Сануулахад, тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас цианит натритай усанд нь болжморын төрлийн шар хацарт чагнуухай хэмээх 1000 орчим шувуу хордсон хэрэг 2014 онд гарч байжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж