ХҮН УИХ-д дахин шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

ХҮН УИХ-д дахин шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төслөө бэлэн болгосон.

Харин энэхүү төслийг бүх ард түмнээрээ хэлэлцэх ёстой, цөөн хэдхэн хүн, тэр тусмаа өнөөгийн эрх баригчид дур мэдэн өөрчлөх ёсгүй хэмээн үзэж Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс УИХ-д шаардлага хүргүүлсэн.

Энэхүү шаардлагын хариуг хуулийн хугацаанд өгөөгүй тул ХҮН шаардлагаа дахин хүргүүлсэн байна. Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар тус намд элсэхээр болсон тухай улс төрийн хүрээнд эрчимтэй яригдаж байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж