Өнөөдөр нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцохыг ТЦГ-аас зөвлөв

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Өнөөдөр нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцохыг ТЦГ-аас зөвлөв

Өнөөдөр нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцохыг ТЦГ-аас зөвлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг өнөөдөр хэсэгчилж хаана. Тодруулбал, Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаах аж.

Яг одоогийн байдлаар хаагдсан зам байхгүй бөгөөд жолооч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж