Гурван ээлжээр хичээллэхээ хэзээ болих вэ, сайд аа!

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Гурван ээлжээр хичээллэхээ хэзээ болих вэ, сайд аа!

Гурван ээлжээр хичээллэхээ хэзээ болих вэ, сайд аа!

Хичээлийн шинэ жил эхэлж, сургууль цэцэрлэгүүд будаг нь ханханлсан анги танхимдаа хүүхэд багачуудаа хүлээн аваад удаагүй байна. Гэвч гурван ээлжээр хичээлллэх сургуулиудын хүүхдүүдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал толгойны өвчин болжээ.  Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 800 гаруй сургууль бий. Эдгээрээс 18 нь гурван ээлжээр хичээллэх нь. Тодруулбал, 2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх сургуулиудын 8500 гаруй хүүхэд өвлийн хүйтэнд үдшийн бүрийгээр айж цочсоор гэрээ бараадах амаргүй давааг давах ёстой болжээ.  Тэдгээр хүүхдүүд орой 19:30-20:15 хүртэл хичээллэх бий. Заримдаа 21:00 цаг хүргэдгийг ч үгүйсгэх аргагүй. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр эцэг эх асран хамгаалагчид нь хүүхдээ анхаардаггүйгээс хүүхдүүд ихэвчлэн ганцаараа сургууль гэрийн хооронд ирж очдог байна. Ялангуяа захын хорооллын алслагдсан дүүргүүдэд орой үдшийн цагаар сургуулиасаа гэртээ харина гэдэг жинхэнэ асуудал. Гэрэлтүүлэггүй гудамжинд согтуу хүн , галзуу нохой , хурд хэтрүүлсэн жолоочид гээд тоочоод барахгүй олон бэрхшээл их.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас гурван ээлжээр хичээллэх асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа ч хотын хэт их төвлөрөлөөс үүдэн эл асуудал шийдэгдэхгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ жил  гурван ээлжээр хичээлллэх сургуулиудыг түрээсийн байранд шилжүүлэх тухай ч бас яригдаад амжжээ.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Б.Ням-Очир “Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өргөтгөл, шинээр барих 48 сургуулийн барилга байгууламж баригдаж байна. Сургалтын тоо 21 мянгаар нэмэгдэх чиг хандлага байгаа юм. Бид есдүгээр сарын 1-нд 48 барилгын 23-ыг нь ашиглалтад хүлээн авахаар хичээн ажилласан. Эдгээр сургуулийн 48 барилга ашиглалтад ороод ч гурван ээлжээр хичээллэх 18 сургууль байна гэх тооцоо байна. Гурван ээлжээр хичээллэх сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх, ачаалал нягтралыг хэрхэн жигдрүүлэх вэ гэдэг асуудлаар ажлын хэсэг 2-3 удаа хуралдсан. Нийслэлийн хэмжээнд буй эдгээр 18 сургуулиас 12-ыг нь түрээсийн байранд хичээллүүлэх, үлдсэнд нь дотоод зохион байгуулалт хийх тухай хэлэлцсэн. Баянгол дүүргийн 133 дугаар сургуулийг түрээслэх байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөсөн ч замын нөхцөл байдал, аюулгүй байдал хангалтгүй гэсэн гомдол эцэг эхчүүдээс ирсэн тул өөр зохицуулалт хийж, байр судлах тухай ажлын хэсэг хуралдсан. Бид амжвал хичээлийн шинэ жилийн нэгдүгээр улирал гэхэд гурван ээлжээр хичээллэх асуудлыг шийдвэрлэж, зохицуулалт хийхээр төлөвлөөд байна. Цаашид орон нутгаас Улаанбаатар хотыг зорих шилжилт хөдөлгөөн  төвлөрлийг сааруулах ёстой. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиудад төвлөрч буй ачааллыг цэгцэлнэ. Жишээ нь, улсын хэмжээнд  37 буюу түүнээс дээш анги дүүргэлттэй 40  сургууль байна. Эдгээрийн 35 нь Улаанбаатарт, үлдсэн тав нь орон нутагт байна.  Үүнээс харахад хөдөө орон нутгаас Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн, хотын төвлөрөл хэт их байгааг харж болно. Гэтэл бараг сурагчгүй болж байгаа сумын сургуулиуд байна шүү дээ. Тиймээс энэ бол зөвхөн боловсролын салбарын бодлого биш болж байгаа тул алсдаа энэ асуудлыг шийдэх ёстой” гэлээ.

Өнгөрсөн жил 600 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцсан бол 2019-2020 оны хичээлийн шинэ жилд сурагчдын тоо 640 мянга болж нэмэгджээ.

Энэ тоо төвлөрсөн хот суурин газарт ихэсч буйг албаны хүмүүс хэлж байв. Уг нь Засгийн газраас энэ оны тэргүүлэх зорилтод хүүхэд бүрийг цэцэрлэг сургуульд хамруулах,  анги дүүргэлт хэт өндөр, гурван ээлжээр хичээллэж буй асуудлыг шийдвэрлэж, 48 сургууль, 93 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Үүнээс 23 сургууль, 43 цэцэрлэг нь ашиглалтад ороод буй.   Мөн 22 барилга царцжээ. Хэрэв төлөвлөгөө ёсоор эл зорилтод хүрсэн бол энэ жил гурван ээлжээр хичээллэх асуудал цэгцрэх ёстой байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж