Далд хэрнээ ил биеэ үнэлэлтийн нэг хэлбэр нь саун массаж. Гаднаас нь харахад алжаал тайлах массажны газар, угтаа бол эрчүүдэд биеэ үнэлэх явдал. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн массажны газрууд ихэссэн. Учир нь сард садар самуунтай тэмцэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулж, 2002 оны Эрүүгийн хуулиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцдог байсныг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болсон юм.
Ингэснээр биеэ үнэлэн бусадтай бэлгийн харилцаанд орсон, эсвэл бусдын биеийг үнэлэн бэлгийн харилцаанд оруулсан, өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, зуучилсан бол зөрчил гэж үзэж, хувь хүнийг 50-100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоод л явуулж байна. Ийнхүү сайхан сэтгэлт хууль батлагчдын буянаар хариуцлага хүлээх аж ахуйн нэгж байгууллагууд гаарч, далд хэлбэрээр ажиллаж гулгаа массажны цэгүүд олширсоор.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гарагт /2019.08.30/ биеэ үнэлсэн байж болзошгүй 20 орчим насны эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгасан байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” саун, массажны газарт 20 орчим насны эмэгтэйчүүд биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллага шалгаж буй. Тус саун, массажны газар нь 19-21 насны таван охиныг сауны үйлчлэгч нэрээр биеийг нь үнэлүүлж байсан аж. Энэхүү хууль бус үйлдлийг зохион байгуулж, сошиал орчинд зар тавьж зуучилдаг, биеийг нь үнэлүүлдэг хоёр эмэгтэй байсан байна. Зарын дагуу ирсэн дээрх охидын нэг нь бие давхар болсон байжээ.
Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь мөнгөний хэрэгцээ гарсан учраас биеэ үнэлдэг гэх тайлбарыг өгдөг байна. Биеэ үнэлэлттэй тэмцэх хүрээнд өнгөрсөн наймдугаар сард шон дээр наасан гулгаа массажны 2700 гаруй зарыг Улаанбаатар хот тохижилтын газар, цагдаагийн байгууллагын алба хаагч нар хуулж авчээ. Ингэж устгадаг ч шөнийн цагаар дахиад наачихдаг бөгөөд зарын дагуу үйлчлүүлдэг залуучууд ч олон байгааг албаныхан ярьж байна. Нийслэл хотын хэмжээнд 140-170 гаруй биеэ үнэлэгч цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж.
Харин саунтай холбоотой Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандартыг мөрдөнө гэж заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй байна. Улмаар саун, массажны үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус явдал болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Иймээс холбогдох хууль, дүрэм журманд нь өөрчлөлт оруулах, нөгөө талаас иргэн бүрийн оролцоо юу юунаас чухал юм.
Э.БУРАМ
Зочин 2019-09-03 103.57.95.34
Олигархууд ихээр үйлчлүүлж байгаа
Зочин 2019-09-03 150.69.34.101
Зүгээр л, хотоос холхон, эрүүл мэндийн нарийн шаардага, цагдаагийн өндөр хяналт доор тэр ЯГААН гудмыг нь нээгээд хячуул яадгийн бол доо, сдаа нээрэй с***р санууныг яаж цэгцлэх юм бол доо. байнга шүүү
зоин 2019-09-03 202.9.42.207
энэ асуудлаар 30 жил худлаа ярилаа ДЭЛХИЙН ЖИШГЭЭ ДАГАСАН НЬ ДЭЭР БИЗДЭЭ ТУСГАЙ ГАЗАРТ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ӨГӨӨД
АЖИЛЛУУСАН НЬ ДЭЭР ӨНӨӨДӨР БОЛ ХҮҮХНҮҮДИЙН ОЛСОН МӨНГӨНИЙ ИХЭНХИЙГ НЬ ЦАГДАА НАР ХУРААГААД АВААД ЯВДАГ Л ГЭЖ ТЕЛЕВИЗЭЭР ГАРААД БАЙСАНДАА
Баярхүү 2019-09-03 176.59.140.1
Тэнэг юмуу цаасыг н хуулаж байхаар утсаар н бариад торгоод өөрсдөөр н хог цэвэрлүүлэж зарыг н хуулуулдаггүй юмуу .
Зочин 2019-09-03 64.119.17.33
Ajil gargaad uguhgui yu
Зочин 2019-09-03 202.55.188.88
mongoloos gaddadad amidarch baigaa huuhnuud chini huchinduuldeg esvel biee uneldeg uur yamarch tavilan baihgui
Зочин 2019-09-03 119.40.99.5
Хаха, 30 жил хаана гэж ярилаа. Бүтсэнгүй. Хаагаад хэрэггүй ээ, байж байг.
Уншигч 2019-09-03 202.126.89.242
Хаа хаа л гээд байхын. Тэгээд энэ б**********ч нарыг хаана оч гээд байгаан бэ? Эрэлт хэрэгцээ нь байгаад, тэндээс багагүй мөнгө олох боломж байгаад байхад биеэ үнэлэгчид байсаар л байх болно. Ингээд байхаар улам л нууц байдалд, далд зохион байгуулалтад орж зөвхөн биеэ үнэлээд зогсохгүй дагалдах гэмт хэргүүд гаарна шүү дээ!
Khh 2019-09-03 203.91.115.42
Dandaa ardaa tsagdaa tsergiin darga nartai gazruud. 365 honog huuli uilchildeggui 24 tsagaar arhi zardag hedheen gazar baidag daanch hench yaj ch chaddaggui sohoison gulugnuud l baih yum. Neg l udur tsegtsend ornoo ta nar
Unen 2019-09-03 202.180.218.146
Alivaa yumiig heregtsee n bga tsagt horij haah tusam ulam l gemt hergiin chanartai bolj muu muuhai zuils bii boldog n yos yum. Heregtsee zah zeel hezee ch bh biziness bol bie unelelt. Humuus bgaa tsagt bie unnelelt bh l bolno. Tuunii orond todorhoi durem juramd oruulaad tatvar avaad yavbal zohistoi bolno.
Yuut 2019-09-03 203.91.115.42
Tiim huuli oruulchih zorigtoi gishuun baihgui e. Irgedeeser aigaad yaj alhaval taalagdah bol gsn nuhduud bhad yun juram huuli oruulah
Зочин 2019-09-03 202.126.89.21
ОНОЛЫН ХУВЬД ЯАЖ Ч ХАТУУ ТЭМЦЭЭД БАРАХАД ХЭЦҮҮ ДЭЭ. ЭРЧҮҮДЭЭ ДААН ЯЛАНГУЯА БАНДИ ЗАЛУУЧУУДАА САНХҮҮГИЙН ЧАДАМЖТАЙ СОЁЛТОЙ БОЛГОХ Л ХАМГИЙН ЗӨВ АРГА. ЯАЖ Ч ДУРГҮЙ БАЙСАН НӨГӨӨДӨХДӨӨ ЗАХИРАГДААД НЭГ НЭГ ОХИН Ч ЮМ УУ ХҮҮХЭН БААВААД ЧИРЭЭД ЯВААД БАЙХ БНО. ХЯНАЛТЫН ХАМГИЙН ЗӨВ ХУВИЛБАР ЭНЭ Л БНА ДАА. ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО НЭГ 7 ХОНОГ АЖИЛЛАСАН БОЛООЛ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ИЙМЭРХҮҮ ГАЗРААР Л ҮЙЛЧЛҮҮЛНЭ. ДЭЭР НЬ ЖУУЛЧИДИЙН ИРЭХ НЭГ ТОМ ШАЛТГААН МОНГОЛ ХҮҮХЭН ҮЗЭХ. ЭХЛЭЭЭРЧҮҮДЭЭ АМЬЖИРГААТАЙ БОЛГОСОН НЬ ДЭЭРЭЭ.
Зочин 2019-09-03 139.5.218.166
buh zuil shaltgaantai
Зочин 2019-09-03 150.129.142.23
Албан ёсны , эмчийн хяналттай газруудыг зөвшөөрөх хэрэгтэй
Зочин 2019-09-03 202.131.227.178
ян+ханууд чинь цаанаа улс төрч дарганцаруудын хамгаалалттай байдаг . энд ингэж бичээд бариад нэмэр байхгүй. харин заазлаад байвал цөөрнө. Улс төрч бандааш баагийнууд ч хамт тонилно
Зочин 2019-09-03 202.126.89.134
Самуун гэдэг чинь дундад зууны шашны ойлголт. Одоо хүний эрх л гэж ярих хэрэгтэй.
Зочин 2019-09-03 5.77.28.68
Эхлээд замаа янзал. Тосгон хоорондын замаас 1000. дахин муу замтай. Улс орон монгол гэж дуугараад ч яахав. Мөхсөн балгас 1000 тамын орон гэж нэрэлвэл таарна. Хулгай хийхээс өөр чаддаг юм байхгүй хулчгар жижиг гарын хулгөйч нарын орон гэвэл зохино. Хүн бүгд дуугараач болж байгаа юм үнэндээ алга…… Там там там
Хиргис 2019-09-03 103.212.116.77
19-21 насны "Охин" байхдаа яахав дээ. Нас биед хүрсэн хүүхнүүд биш үү? Дээр нь бас з**х*й зайдан хүүхнүүд юм биш үү???
ҮХЭР ХАЛХ 2019-09-03 64.119.24.185
я***н чинь аль диван галавын юм гээ биздээ.
1 2019-09-03 64.119.27.143
haha h*****d ugaasaa iim bolood 20 jil bolj bhad
Зочин 2019-09-03 203.91.118.180
Ийм бузар газрууд бүгд цаанаа цагдаагийн хамгаалалттай
Зочин 2019-09-03 199.187.211.192
Ter podvold baidag gazaruud arai um bish uu. saunaas garsan ter ih uur chini ter barilgiinhaa agarajuulah sistemiig moogontsortuuleed bna shdee. mergejliin hyanaltiin maluudaa.
Зочин 2019-09-03 66.181.167.191
эд нарын ард нь цагдаа ч юм уу ямар ч байсан төрийн албаныхан байдаг байх.Улаанбаатар Паласын урд байдаг массаж лав хаагдаад л 2-3 хоноод л нээгддэг.тв,янз бүрийн мэдээлэлээр шалгалт энэ тэр гээд л явахад аль хэдий нь хаалгаа хаагаад нам жим .дууслаа,нээлээ.нөгөө бүх монголчууд хамаатан,садан,нутаг ус,сургууль соёл гээд л үл тасрах гинжин холбоостой тул яагаад ч ямар ч ажил ,ажиллагаа явуулаад нэмэргүй дээ.яг үнэндээ дүр үзүүлж байгаа нь тэр……
Зочин 2019-09-03 202.9.43.250
Bayangol duureg bol gulgaa massaging tsagdaa nartaigaa niileed tsetsegluuldeg gazar
Sreenn 2019-09-03 203.91.115.54
Buram saihan naaj ugchee manaih shig huiten ers tes uur amisgaltai gazar saun ushuu ch olon bh heregtei har huitend saund suuh ch goyo shuu humuus ch mash ih orj amardag bolson bnle
Зочин 2019-09-03 150.129.141.2
Бөгсөн биеээ үнлээд байгаа нь дүүрч бүтэн биеээ үнлээд байгаа том уллс төрчиддөө яах вээ