Саун массаж нэртэй самуун газруудыг цэгцлэх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Саун массаж нэртэй самуун газруудыг цэгцлэх цаг болжээ

Саун массаж нэртэй самуун газруудыг цэгцлэх цаг болжээ

Далд хэрнээ ил биеэ үнэлэлтийн нэг хэлбэр нь  саун массаж. Гаднаас нь харахад алжаал тайлах массажны газар, угтаа бол эрчүүдэд биеэ үнэлэх  явдал. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн массажны газрууд ихэссэн.  Учир нь сард садар самуунтай тэмцэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулж, 2002 оны Эрүүгийн хуулиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцдог байсныг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болсон юм.

Ингэснээр биеэ үнэлэн бусадтай бэлгийн харилцаанд орсон, эсвэл бусдын биеийг үнэлэн бэлгийн харилцаанд оруулсан, өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, зуучилсан бол зөрчил гэж үзэж, хувь хүнийг 50-100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоод л явуулж байна. Ийнхүү сайхан сэтгэлт хууль батлагчдын буянаар хариуцлага хүлээх аж ахуйн нэгж байгууллагууд гаарч, далд хэлбэрээр ажиллаж гулгаа массажны цэгүүд олширсоор.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гарагт /2019.08.30/ биеэ үнэлсэн байж болзошгүй 20 орчим насны эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгасан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” саун, массажны газарт 20 орчим насны эмэгтэйчүүд биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллага шалгаж буй. Тус саун, массажны газар нь 19-21 насны таван охиныг сауны үйлчлэгч нэрээр биеийг нь үнэлүүлж байсан аж. Энэхүү хууль бус үйлдлийг зохион байгуулж, сошиал орчинд зар тавьж зуучилдаг, биеийг нь үнэлүүлдэг хоёр эмэгтэй байсан байна. Зарын дагуу ирсэн дээрх охидын нэг нь бие давхар болсон байжээ.

Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь мөнгөний хэрэгцээ гарсан учраас биеэ үнэлдэг гэх тайлбарыг өгдөг байна. Биеэ үнэлэлттэй тэмцэх хүрээнд өнгөрсөн наймдугаар сард шон дээр наасан гулгаа массажны 2700 гаруй зарыг Улаанбаатар хот тохижилтын газар, цагдаагийн байгууллагын алба хаагч нар хуулж авчээ. Ингэж устгадаг ч шөнийн цагаар дахиад наачихдаг бөгөөд зарын дагуу үйлчлүүлдэг залуучууд ч олон байгааг албаныхан ярьж байна. Нийслэл хотын хэмжээнд 140-170 гаруй биеэ үнэлэгч цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж.

Харин саунтай холбоотой Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандартыг мөрдөнө гэж заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй байна. Улмаар  саун, массажны үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус явдал болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Иймээс холбогдох хууль, дүрэм журманд нь өөрчлөлт оруулах, нөгөө талаас иргэн бүрийн оролцоо юу юунаас чухал юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж