Хонгконгийн ирээдүй хэрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Хонгконгийн ирээдүй хэрхэх вэ?

Хонгконгийн ирээдүй хэрхэх вэ?

Хонгконгод үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал өдрөөс өдөрт аюултай болж ирж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсагчид цагдаа нартай дахин мөргөлдөж, нисэх буудлын үйл ажиллагааг саатуулснаар олон нислэгийг цуцлагдахад хүргэжээ. Мөн жагсаалд олон мянган оюутан сурагчид нэгдэж, хичээл хаялт зохион байгуулав. Хятадад хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцэн эхэлсэн жагсаал цуглааны цаана Бээжингээс хараат бус байх, тусгаар тогтнох үзэл санаа оршиж буй юм. Тэгвэл 1997 онд Их Британийн колоничлолоос Хятадын харьяалалд шилжин ирэх үед Хонгконгод зөвшөөрсөн тусгай статусын хугацаа дуусвал юу болох бол? “Нэг улс хоёр систем”-ийн зөвшөөрсөн хугацаа 2047 онд дуусгавар болсноор Хонгконгийн статус хэрхэн өөрчлөгдөх вэ?

  1. Ямар нэгэн хуулийн зохицуулалт бий юу?

Хонгконгийн 7.5 сая хүн ам “Бага үндсэн хууль” гэх хуулийн зохицуулалт, Бээжингээс зөвшөөрсөн тусгай статусын ачаар өнгөрсөн хугацаанд эх газрын оршин суугчдыг бодвол эрх чөлөөг эдэлж ирсэн. Гэвч ирээдүйд Хонгконгийн хувь заяаг Хятадын Коммунист нам шийдвэрлэх нь тодорхой байна.

  1. Хятадын эрх баригчдын төлөвлөгөө

Хятадын дарга Ши Жиньпин 2017 онд болсон Коммунист намын 19-р хурлын үеэр “нэг улс, хоёр систем” бодлогын үзэл баримтлалыг цаашид өөрчлөлгүй авч явах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Үүнээс үндэслээд улс төрийн ажиглагч, шинжээчид Хонгконгийн статусыг хэвээр хадгалж магадгүй гэх таамгийг дэвшүүлжээ.

  1. Өөр хувилбар

Хонгконг нь Хятадын Шеньжень хот шиг эдийн засгийн тусгай бүс гэх мэт статусаар Бээжингийн мэдэлд албан ёсоор орж болох юм. Энэ тохиолдолд хотын тусгай статус нь засаг захиргаа, хараат бус шүүх засаглал гэх мэт харьцангуй ардчилсан бус ердөө бизнес, худалдаанд хамаарч өөрчлөгдөх аж.

  1. Хонгконгийн иргэдийн хүсэл

Хонгконгийн ард иргэд өнгөрсөн хугацаанд ерөнхийлөн захирагчаа сонгох эрхгүй боловч бусад эрх чөлөөнийхөө ачаар хотыг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлж чадсан. 1984 оны Хятад-Их Британийн хамтарсан тунхагт Хонгконгод хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, капиталист зах зээл зэргийг зөвшөөрсөн аж. Гэвч сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид Хонгконгод нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх болсныг “ардчилалд” өссөн шинэ үеийнхэн хүчтэй эсэргүүцэх болжээ. Тэд Шинжаан-Уйгур, Түвд нартай ижил болохоос эмээж байгаа аж.

  1. Эдийн засаг

Хонгконгийн тусгай статусын ачаар хот нь Хятад руу гадаадын хөрөнгө оруулалт орох гүүр болсон юм. Бээжингийн хуулийн систем, дүрэмд итгэдэггүй олон улсын компаниуд Хонгконгод салбараа нээх замаар Хятадын зах зээл рүү нэвтэрдэг байна. Улмаар АНУ-аас худалдааны зөрчил, маргааны хүрээнд Хятадын бараанд гаалийн татвар ноогдуулахдаа Хонгконгийг тусад нь үлдээсэн аж.

  1. Хонгконгийн статус 2047 он хүртэл хадгалагдаж чадах уу?

Хятадын эрх баригчид Хонгконгийн статусыг олон улсын санхүүгийн төв гэдгээр нь хадгалахыг оролдож байгаа аж. Учир нь Хонгконгийн жишгээр Тайванийг бүрэн мэдэлдээ авахаар төлөвлөсөн гэж Олон улсын стратеги судалгааны төвийн Жонатан Робисон нийтлэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж