ОХУ-ын “Россотрудничесвто” агентлагийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа | News.MN

ОХУ-ын “Россотрудничесвто” агентлагийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

ОХУ-ын “Россотрудничесвто” агентлагийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

ОХУ-ын “Россотрудничесвто” агентлагийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ОХУ-ын “Россотрудничесвто” агентлагийн тэргүүн, хатагтай Е.В.Митрофанова, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ерөнхий захирал А.Р.Базархандаев нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Митрофанова уулзалтын эхэнд Эрхүү мужид үеэрт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд туслах аяныг санаачилж, сэргээн босголтын хугацаанд Эрхүүгийн олон хүүхдийг Монгол Улсад амрааж сайхан сэтгэлийн тусламж үзүүлсэн явдалд гүн талархал илэрхийлж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хэллээ.

“Россотрудничесвто” агентлаг нь шинжлэх ухаан, соёлын төвөөрөө /РЦНК/ дамжуулан ОХУ-д жил бүр 500 оюутанг Засгийн газрын тэтгэлэгээр сургадаг бөгөөд энэ тоог 50-иар нэмэгдүүлэх, тус улсад суралцахаар очиж буй оюутнуудын орос хэлний чадварыг дээшлүүлэх зэрэг хэд, хэдэн тодорхой асуудлаар талууд ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Тухайлбал, ОХУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхдээ хөдөө, орон нутгийн хүүхдүүдийг түлхүү хамруулах, соёл урлагийн чиглэлээр суралцах гэж байгаа бол заавал ОХУ-д шалгалт өгөхгүйгээр Монголд сонгон шалгаруулалт явуулах зэрэг ажлыг зохион байгуулах боломжтой гэж үзсэн юм.

Мөн Монгол-Оросын хамтарсан нээлттэй их сургууль байгуулах, оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн тулд Монгол дахь орос хэлний багш, багшлах боловсон хүчнийг зайны болон бусад сургалтад хамруулж, оюутнуудын хэлний бэлтгэлийг улсад нь чанартай заах арга замыг боловсруулах зэргээр хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батхаан 2019-09-02 176.59.150.15

Хиагт боомтоор монголоос орох ачаан дээрх татвар болон жин тоо ширхэгийн хязгаарлалтыг багасгах талаар санал гаргаж ажил хэрэг болгоочээ. ОХУ манжуурын боомт дээрх нөхцөлөөс Хиагт боомт буюу монголын хил дээр хамаагүй өндөр татвар хязгаарлалтыг тавиж байгааг мэдэж байгаа дарга нар байна уу гүй юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж