Шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулж байна

Шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулж байна

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст байрлах, үйл ажиллагаа явуулах нь шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, засвар үйлчилгээ хийхэд тээг болох, цаг хугацаа алдахад хүргэдэг төдийгүй шугам таслах, гэмтээх цаашлаад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахуйц осол гарах аюултай байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаасЦахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХКийн үйл ажиллагаа болон 220/110 кВын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд шалгалт хийж, 10 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил, дутагдлыг арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байсан юм. Энэ хүрээнд зөрчилтэй аж ахуйн нэгжүүдээр эрчим хүчний хамгаалалтын зурваст байрлуулсан контейнер, техник хэрэгсэл, төмөр бэлдэц, асгасан шороо зэргийг зөөвөрлүүлэн зурвас газрыг чөлөөлүүлэх, хамгаалалтын хашаа барих ажилд хяналт тавин ажиллаж байна.

Цаашид өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас газарт байрлаж буй иргэд, аж аж ахуйн нэгж байгууллага амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж яаралтай зурвас газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр зурвас газарт үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөж байна.

 Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж