Алтаа алдаад дуусах нь

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Алтаа алдаад дуусах нь

Алтаа алдаад дуусах нь

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ эрс буурчээ. Өнгөрсөн 2018 оны эхний найман сард 12.2 тонн алт Монголбанк худалдаж авч байсан бол энэ оны эхний найман сард 9.6 тонн алт худалдаж авсан аж.  Өөрөөр хэлбэл, өмнөх үеэс хууль ёсоор тушаах алтны хэмжээ 21 хувиар буурсан гэсэн үг. Энэ бол муу мэдээ юм.  Учир нь, төв банкинд тушаах алтны хэмжээ буурсан нь эсрэгээрээ алтны хууль бус худалдаа нэмэгдэж байгаагийн дохио юм. Товчхондоо, Монгол Улс энэ жил 2.6 тонн алтаа "хулгайд" алдсан гэсэн үг.

Аль ч улсын мөнгөн тэмдэгтийн ар тал нь алт байдаг. Алт өөрөө хатуу валют болдог учраас. Гэвч, Ардын Засгийн газрын бодлогоос болж алтаа авдарлах бус алдаад дуусах нь.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан. Харин  2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 9-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. Энэ нь төв банкинд тушаах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлж буй. Эндээс хууль бусаар гадагшилж буй алтанд Ардын засаг хяналт тавьж чадаж байна уу гэх асуулт тавигдах нь зүйн хэрэг.  Үүнийг дагаад улсын төсөвт орж ирэх татвар буурч, 2014 оноос өмнөх алтаа хар захаар алдаад дууссан гашуун тавиланг давтаж магадгүй байна.

Жишээ нь, Монголбанк 2019 оны наймдугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны наймдугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байжээ.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

График 3. 2019 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж