Хонгконгт суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Хонгконгт суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ

Хонгконгт суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт суугаа Ерөнхий консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Хонгконгийн тэмцэгчид албан ёсны зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа нь нийтийн тээвэр болон нисэх буудлын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Тиймээс Монгол Улсаас Хонконгт суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын газраас иргэддээ дараах анхааруулгыг хүргэж байна. 

  • Олон хүн цугласан газар очихгүй байх
  • Хар, цагаан өнгийн хувцас аль болох өмсөхгүй байх
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээс шинэ мэдээлэл тогтмол авах
  • Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байгаа эсэхийг цахим хуудаснуудаас нь нягтлах
  • Нисэх буудал руу очихоосоо өмнө цахим хуудаснаас нь хуваариа нягтлах
  • Агаарын тээврийн компанитайгаа урьдчилан холбогдож тодруулах
  • HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Утас: +852 25222400
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/

Ажлын бус цагаар дараах утсаар холбогдоно уу: +852 93057096

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж