Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ. Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин хотын Захирагчид уламжилсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх 1235 метр урттай гудамжийг Парис хотын нэрэмжит гудамж болгох саналаа Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа.

Нийслэлийн Засаг дарга 2017 онд Франц улсын нийслэл Парис хотноо айлчлах үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ асуудлаар санал солилцсоны дагуу өнгөрсөн долдугаар сард Францын Элчин сайдын яам, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгааг хийсний үр дүнд дээрх байршлыг сонгожээ. Ирэх онд Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болох бөгөөд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг саналыг дэмжвэл Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж байгуулагдах нь.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж