ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Путины айлчлал 2019

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад  айлчлал хийхээр Улаанбаатарын цагаар  23:48 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Түүний тусгай үүргийн онгоц 21 цагийн орчимд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах байсан ч  Эрхүү мужид ажилласан учир хойшилсон юм.

Түүнийг  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  угтан авлаа.

В.Путин нь 2000 онд  манай улсад  анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж, энэ удаад 80 жилийн ойд уригдан ирж байна.

Тэрбээр дөрөв дахь удаагаа Монголд хөл тавьж буй нь энэ бөгөөд  айлчлалын үеэр хоёр улсын хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин нар багтсан байна.

Айлчлалын хүрээнд:

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа маргааш /2019.09.03/ 13.00 цагт  Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа  ОХУ-ын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурж,  дурсгалын гэрэл зураг татуулна.

Монгол, Оросын Ерөнхийлөгчид 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга  Г.Занданшатар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж