Хот хоёр агентлагийн даргаа чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Хот хоёр агентлагийн даргаа чөлөөлнө

Хот хоёр агентлагийн даргаа чөлөөлнө

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн баасан гаригт шуурхай зөвлөгөөн хийх үеэрээ ажил хийхгүй байгаа агентлагийн дарга нарт хариуцлага тооцох болно гэдгээ мэдэгдсэн.

Огцорч болзошгүй сануулга авсан агентлагийн даргаар Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын дарга Б.Цацрал, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар нэрлэгдсэн юм. Одоогоор тэднийг албан тушаалаас нь чөлөөлөөгүй байгаа ч энэ долоо хоногт багтаан асуудал шийдэгдэх аж.

Гэхдээ хотын даргаас донго сонсоод байгаа Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Биднийг ажлаа сайжруул гэснээс биш ажлаас чөлөөлөөгүй"  гэх тайлбар хийж буй юм.

Хотын даргаар С.Батболд томилогдсоныхоо дараа Ж.Тогтохбаяр, Б.Цацрал нарыг дээрх нэр бүхий агентлагийн дарга болгосон. Хэн, хэнийг нь мэргэжлийн, ажлын дадлага туршлагатай гэж үзэн, албан тушаалд тавьж байсан ч шинэ захирагчид гологдов бололтой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж