Монголын залуучуудын холбооныхон залуу гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааагаа эрчимжүүлжээ. Энэ ажлын хүрээнд тус холбооны гэр бүлийн байнгын хорооны дарга С.Бауыржан “Oyu alliance” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийлээ. Уулзалтаар талууд залуу гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Тухайлбал, “Oyu alliance” компанийн сургалт семинари явуулах, арга зүйн зөвлөмж боловсруулах, менежментийн чиглэлээр хамтарч ажиллахаар тогтжээ.
М.СУРА