Аваргын цомыг хамгаалагч Н.Жокович бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Аваргын цомыг хамгаалагч Н.Жокович бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо

Аваргын цомыг хамгаалагч Н.Жокович бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо

Мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй 4 Их Дуулга тэмцээний энэ оны сүүлийн тэмцээн болох US Open буюу АНУ-ын нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Сербийн алдарт теннисчин Н.Жокович дунд шөвөгт өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтоо Швейцарын С.Вавринкатай хийсэн. Тоглолт 3 дахь сетэд зогссон бөгөөд Н.Жокович зүүн мөрний зовиурын улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноор С.Вавринка дунд шөвөгт шалгарлаа.

Сербийн Н.Жокович 16 удаагийн Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн байдгаас 3 нь Америкийн нээлттэй тэмцээний цом юм. Тэрээр 2011, 2015, 2018 онуудад Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд энэ жил цомыг хамгаалагчийн дүрээр оролцож байсан ч ийнхүү бэртлийн улмаас тэмцээнийг орхиод байна. Түүнийг буулгаж авсан С.Вавринкагийн хувьд Их Дуулга тэмцээний цомыг 3 удаа өргөж байсан бөгөөд 2016 онд Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ.

Өнөөдрийн байдлаар С.Вавринкагаас гадна Р.Федерер, Г.Дмитров болон Оросын Д.Медведев нар дунд шөвөгт өрсөлдөх эрхээ аваад байна. Маргааш тэмцээний дунд шөвгийн тоглолтыг эхэлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж